АНУ-ын “Интер Майами” клубын довтлогч Лионель Месси Францын “France Football” сэтгүүлийн “Алтан бөмбөг” шагналын эзнээр найм дахь удаагаа тодорлоо.
Шагнал гардуулах ёслол Парси хотын “Шатле” театрт болов. Санал асуулгаар тус шагналд нэр дэвшигчдээс хоёрт “Манчестер Сити” клубийн довтлогч Эрлинг Холанд, гуравт “ПСЖ” довтлогч Килиан Мбаппе оржээ. Месси “Алтан бөмбөг” шагнал гардсан тоогоор дээд амжилт үзүүлж байна. Тэрбээр энэ шагналыг 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019 болон 2021 онуудад авчээ. Тэрбээр Европын хөлбөмбөгийн клубт тоглоогүй үедээ “Алтан бөмбөг” авч байсан түүхэн дэх анхны хөлбөмбөгч.
Домогт хөлбөмбөгч нам дахь “Алтан бөмбөг”-өө гардан авахдаа энэхүү шагналаа Аргентины шигшээ багийн ахлагч, домогт Диего Марадонад зориулж байна гэж мэдэгджээ. “Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа Марадонаг дурсахыг хүсэж байна. Түүнийг энд бүх хөлбөмбөгчидтэйгөө дурсан санах үүнээс илүү газар үгүй. Энэ бол чамд зориулсан шагнал” хэмээн тэнгэрт буй Диегод хандан хэлэв.
“Алтан бөмбөг” шагнал нэр дэвшигчдийн нэрсийг 2023 оны есдүгээр сарын 6-нд зарласан билээ. Нэр дэвшигчдийн жагсаалтад энэ жил “Алтан бөмбөг”-ийн таван удаагийн эзэмшигч Криштиану Роналду ороогүй байна. Өнгөрсөн онд “Алтан бөмбөг”-ийг Францын довтлогч Карим Бензема хүртэж байв. “Алтан бөмбөг” шагналыг “France Football” сэтгүүлийн эрхлэгч Габриэль Ано санаачлан бий болгожээ. Шагналын анхны эзнээр Английн “Блэкдул” клубын довтлогч Стэнли Мэттьюзу 1956 онд тодорч байв. Шагналыг эзнийг хөлбөмбөгийг сэтгүүлчид санал асуулгаар тодруулж байсан түүхтэй. Эхэндээ энэхүү нэр хүндтэй шагналд зөвхөн Европын хөлбөмбөгчид нэр дэвших эрхтэй байжээ. 1995 оноос хойш “Алтан бөмбөг”-ийг үндэс угсааг үл харгалзан олгодог болсон ч цорын ганц болзол нь тухайн хөлбөмбөгч Европын клубт тоглох ёстой байсан бол 2007 оноос хойш аль ч хөлбөмбөгч нэр дэвших эрхтэй болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )