Цас... давс

Автор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 31

Налгар сайхан намар цаг шувтарч, өчигдөр Улаанбаатар хотод анхны цас оров. Цас орохтой зэрэгцээд зам, талбайн халтиргаа, гулгаа хүмүүст асуудал дагуулдаг. Ноднин жил л гэхэд цаснаас үүдсэн асуудал хотын дарга асан Д.Сумъяабазарыг нэлээд сандаргаж байсан билээ. Тиймээс л олон нийт цас оронгуут хотын даргыг давс, бодисны нөөөө сайтар бэлдэхийг шаардаж байна.

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 4145 тонн, давс, 2759 тонн бодисын нөөцтэй байгаа аж. Харин Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэгийн өгсөн мэдээллээр бол бодис цацагч 12 машин байгаагаас хоёр нь эвдэрч, хоёр нь тэвшээ солиогүй гэнэ. Тэгэхээр л дахиад хүн хүч, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлын асуудал сөхөгдөж байгаа юм.

Хонх нь дуугарахаар дамар нь таг байж болохгүй. Өвөл дөнгөж эхэлж байгаа учраас давс, бодис цацах ажлаа цаг алдалгүй хийж, зам талбайн цасаа дор бүр нь арилгаж байж бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг хамгаалж чадах билээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top