Нийслэл Улаанбаатар хотод өчигдөр /2023.11.08/ үүссэн авто замын хөдөлгөөний түгжрэл, ачааллын шалтгааны талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэл өглөө.
(2023.11.09)
АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГРЖЭЛ ҮҮССЭН ШАЛТГААН:
-СХД-ийн нутаг, 5-р баазын уулзвараар нийт 28 удаа галт тэрэг явсан.
-Тухайн гармыг цас орсны улмаас 16:06-16:26 цагийн хооронд 20 минут хааж цасыг цэвэрлэсэн.
-БГД, Эрчим хүчний гудамжинд ачааны автомашин шалтгаан тодорхойгүй 1 цаг 30 минут эвдэрч зогссон.
-Цас орсны улмаас халтиргаа гулгаа үүссэн.
-ХУД, ХААИС-ийн зүүн талд ачааны автомашин эвдэрч 40 минут зогссон зэрэг шалтгааны улмаас авто замын ачаалал, хөдөлгөөний хурд удааширчээ.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалтын хяналтын хэлтсийн дарга Н.Намуу "Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагаас эхлээд их хэмжээний хур тунадас орсон. Хур тунадас орсноос хойш 2-3 хоногийн дараа хэдийн замын халтиргааг багасгаж байгаа ч тухайн зам дээр халтиргаа үүсдэг.
Таван шарын 396 дугаар гарам дээр өдөртөө 29 хөдлөх бүрэлдэхүүн, шөнөдөө 21, дунджаар 50 ш хөдлөх бүрэлдэхүүн явдаг. Өчигдрийн тухайд УБТЗ-ын Замын 2-р ангийн 396 дугаар км/ийн гармын жижүүртэй холбогдон тодруулахад арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн 08:00 цагаас 09-ний өдрийн 08:00 цаг хүртэл тус гармаар
-Суудлын галт тэрэг 6 явж, гармын 42 минут хаасан. Ер нь дунджаар 6-8 мин хаадаг.
-Ачааны галт тэрэг 21-189 минут хаасан. Нэг хөдлөх бүрэлдэхүүн 8-9мин явсан
-Дан зүтгүүр 20-100 минут (4-5мин) зэрэг нийт 47 галт тэрэг нэвтэрсэн байна. Ажлын цагаар буюу 08:00-22:00 цагийн хооронд 28 галт тэрэг явж өнгөрсөн.
Энхтайваны өргөн чөлөөтэй огтлолцож байгаа Таван шарын гармыг дунджаар 331 минут буюу 5 цаг 31 минут зам хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн зогсоож тухайн хөдлөх бүрэлдэхүүнийг явуулсан гэсэн мэдээг УБТЗ-аас авсан." гэв.
Сэтгэгдэл ( 9 )
Арчаагүй гэхэд арай дэндүү арчаагүй төрт улс Монгол минь уу зээ.
Nyambaatar ajl hiih chadvargui ny haragdaj baina. Ajlaa ugoh heregtei. Mungonii tuloo ajil hiideg humuus alsiig harah, setgel gargah chadvargui yum\n\n
ХУЦААЧ... саяхан өнгөрсөн их цастай цас шуурсан өдрүүдэд хүртэл хот Тэг зогсоогүй шүү.... өчигдөр тийм цас ороогүй шуураагүй хотын гудамж үндсэндээ цасгүй болоод хэд хонож байна. Хотын удирдлага 27500 төгрөг авах үүднээс санаатай иргэдийн бухимдал үүсгэх үүднээс Тэг зогсолт хийхэд хүргэсэн байж таарна бид хардах эрхтэй шүү
Sanaatai tugjrel uusgesen bna shdee, ochidir tsas oroogui bxad uyn tomot zamiin garamiin tsas ve erguu sdanuud
Ногоон автобусыг шахаж шугаманд явуулахаар дарамтлаж гацаагаагүй шүү гэсэн л үг бололтой.
ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ТҮГЖРЭЛ ҮҮСГЭСЭН !!! ИРГЭД ЗОРЧИГЧИД ТЭНЭГ БИШ !!!
замын цэвэрлэгээг хүрз шүүрээр барахгүй болжээ.Тохирсон чадалтай техникээр цэвэрлэвэл цаг хугацаа зардал мөнгө хэмнэх юм.Бас төмөр замаа хотын дотроос гаргаж замыг нь газар доогуур метро дээгүүр нь зам гүүр болгож ашигламаар байна шүү дарга сайд нар инженерүүдээ
Цагдаа нар өөрсдөө хааж боогоод зохиомол түгжрэл үүсгээд байсан шүү. Нүдээрээ харсан. Станцаараа яриад төв замыг маш удаан хаасан. Бид талбайн урд ногоон гэрэл 3 удаа асахад замын цагдаа зориуд хааж хойноос урагш татаад төв замыг маш удаан хаасан. Замын цагдаа зохиомол түгжрэл үүсгэх сонирхолтой байгаа юм биш үү гэж бодогдох хүртэл хаасан. Хэнд ашигтай бн?
өмнөх өдрүүдэд цас орсон шүү дээ 2-3 хоног цэвэрлэхгүй байсан биз дээ