Нэг аяга cүү кальцийн өдрийн хэмжээний 28 хувийг хангадаг

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 11 сарын 10


 

Сүү, цагаан идээ нь монгол хүний уламжлалт идээ ундаа бөгөөд уураг, тос, эрдэс, аминдэм, бичил бодисыг зохистой харьцаагаар агуулдаг, хялбар боловсорч, шингэдэг үнэт хүнс юм.

Сүү цагаан идээг тогтмол хэрэглэснээр шүд, ясыг бэхжүүлж, ясны сийрэгжилтээс хамгаалахын зэрэгцээ тараг, айраг, хоормог зэрэг эсэг цагаан идээ нь гэдэсний ашигтай бактерийн үйл ажиллагааг зохицуулан тэнцвэржүүлж, зарим эмгэгээс сэргийлдэг.

Тодруулбал, сүү, сүүн бүтээгдэхүүн хүний биед зайлшгүй шаардлагатай үл орлогдох амин хүчин, тосны хүчил, А аминдэм, В12, рибофлавин, эрдэс бодис кальфи, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисын эх үүсвэр болдог.

Нэг аяга (250 мл) cүү кальцийн өдрийн зөвлөмж хэмжээний 28%, B12 амин дэмийн 18%, калийн 10%, фосфорын 22%, селений 13%-ийг тус тус хангадаг байна. 
 


Эх сурвалж: Нийслэлийн Хүүхдийн сэргээн засах "Эрүүл үрс" төв

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top