Сүүний казейн уураг нь халдварын эсрэг биет үүсгэдэг

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 11 сарын 13


Хүн амын эрүүл хооллолтын зөвлөмжөөс

Сүү, цагаан идээ нь монгол хүний уламжлалт идээ ундаа бөгөөд бие махбодод чухал шаардлагатай уураг, тос, эрдэс, аминдэм, бичил бодисыг зохистой харьцаагаар агуулдаг, хялбар боловсорч, шингэдэг үнэт хүнс юм.

Сүүний казейн уураг нь бүх чухал аминхүчлүүдийг агуулдаг бөгөөд сүүний нийт уургийн 82 хувийг эзэлдэг. Энэхүү уураг нь биеийн эд эсийг бүрдүүлэх болон нөхөн төлжихөд шаардлагатай бөгөөд халдварын эсрэг чухал үүрэг бүхий эсрэг биетүүдийг үүсгэдэг.

Тараг, айраг зэрэг исгэлэн сүүн бүтээгдэхүүн нь ялзруулагч нянгийн үйл ажиллагааг саатуулах үйлчилгээтэй ба гэдэсний ашигтай нянгийн үйл ажиллагааг дэмжсэнээр дархлаа сайжруулдаг.
 


Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top