"Эрхэт Монгол" медиа групп “Үдийн цайг сүүтэй болгоё” сэдвийг энэ арваннэгдүгээр сарын турш онцлон хөндөж байна. Өнөөдөр бид сүүг өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлж чадсан нэгэн гэр бүлийг онцоллоо.
Д.Отгонбаатарын гэр бүл өдөр тутамдаа сүү хэрэглээд 15 жил болжээ. Ингэснээр хүүхдүүдийнх нь шүдний өвчлөл багасаж, эрүүл байх боломжтой гэдгийг Д.Отгонбаатар олж харжээ. Мөн хүүхдүүд өвчин ороох нь багасаж, бие махбодын хувьд бусад хүүхдүүдээс хөгжил сайтай байгааг олж харсан байна. Ингэснээр тэд сүүг өдөрт тутамдаа хэрэглэх зөв дадал бий болгож чаджээ.
О.Номин-Эрдэнэ охин гурван дүүдээ өглөө, орой бүр аяга дүүрэн сүү өгч хэвшээд 15 жил болжээ. Түүний аав, ээж нь дүү нартаа байнга сүү өгөхийг захидаг байсан учир энэ нь түүний хувьд шүдээ угаахтай ижил дадал болсон гэв.
Энэ гэр бүлийн хувьд Төв аймагт мал аж ахуйтай учир өдөр бүр малчны хотноос ирсэн сүү хэрэглэдэг. Эрүүл, чийрэг, өсгөлүүлэн байх боломжийг олгодог тул сүүг өдөр тутамдаа хэрэглэхийг тэд уриаллаа.
Сэтгэгдэл ( 1 )
Bidend suu avah ni bitgii hel talh avah mungu alga.\n