Сүү хордлого тайлж, цусны өтгөрөлтөөс сэргийлнэ

2023 оны 11 сарын 15

“Эрхэт Монгол” медиа групп сар тутамд нийгэмд хүлээлт болсон нэг сэдвийг сонгон, тухайн сэдвийн хүрээнд олон талын эх сурвалжтай, тэнцвэртэй, асуудал дэвшүүлсэн, шийдэл хайсан мэдээлэл бэлтгэх зорилготой “Нэгсэдэв-Нэг сар” санаачилгыг эхлүүлсэн билээ. Арваннэгдүгээр сард бид цэцэрлэг, сургуулийн хоол, хүнсний стандарт, шинэчлэлийн асуудлыг хөндөхийн сацуу “Үдийн цайг сүүтэй болгоё” сэдвийг онцолж байна.

Энэ өдрүүдэд манай редакциуд сурагчдын үдийн цайны стандарт, чанарыг сайжруулах нийгмийн хүлээлт, шаардлага саналыг өргөн хүрээнд хөндөх, үдийн цайны төсөв, санхүүжилтийг сурвалжлах, чанар стандартыг сайжруулахад чиглэсэн сэдвийн мэдээ, сурвалжилга, ярилцлагыг бэлтгэж байна.

Энэ удаа сүүний ач холбогдлын талаар иргэдийн байр сууриас хүргэж байна.

Баянгол дүүргийн зургаадугаар хорооны иргэн Ш.ОЮУНГЭРЭЛ:

-Монгол хүн бүр сүү, цагаан идээ хэрэглэхийнач тусыг мэднэ. Сүү нь кальц, кали гээд төрөлбүрийн эрдэс бодисоор баялаг. Ялангуяа хот,суурин газрын хүүхдүүдийн сүүний хэрэглээ бага байгаа энэ үед танай хамт олон чухал сэдэв хөндөж байгаад талархаж байна. Хүүхдийн сүүний хэрэглээнд хуурай сүү биш, монгол үнээнийхээ цэвэр сүүг хэрэглээсэй, тодорхой стандарт бариасай гэж хүсэж байна. Бас сүүний нийлүүлэлт, ариун цэврийг хангах талаар анхаарах хэрэгтэй байх.

Баянгол дүүргийн 30 дугаар хорооныиргэн Б.БАТМӨНХ:

-Сүү, сүүн бүтээгдэхүүний ач тусыг тоочоод баршгүй. Кальциас эхлүүлээд зөндөө. Монголчууд үр хүүхдээ нялх багаас нь сүү, цагаан идээгээр л бойжуулдаг байсан шүү дээ. Харамсалтай нь сүүлийн үед элдэв төрлийн чихэртэй ,хийжүүлсэн ундаа, чипс,бэлэн хоол хүүхдүүддээ өгдөг болсноор шүдгүй, ясны сийрэгжилттэй, нүдний хараа муу гээд хар нялхаасаа элдэв согогтой болох нь элбэг байна.

Сүү ууснаар цусны эргэлт сайжирдаг гэж сонссон юм байна. Цусны эргэлт сайжирна гэдэг чинь цусны өтгөрөлтөөс сэргийлж байгаа хэрэг биздээ. Удаан хугацаагаар эм уусан, эмийн хордлого болсон хүнийг сүү уулгаж хордлогыг нь тайлдаг. Тэгэхээр сүү бас хордлого тайлдаг чанартай гэж боддог. Ийм шалтгаануудаар хүүхдийн үдийн цайнд сүү өгөхийг маш их дэмжиж байна. Харин “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг үгээр тэр сүүг хаанаас бэлдэж, хаана хадгалж, яаж боловсруулж сургууль, цэцэрлэгт хүргэх вэ гэдэгт анхаарах ёстой байх.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.217.66) 2023 оны 11 сарын 16

Сүүнд хүний биед ашигтай гэхээр юм бага.сүүнд бдаг кальци хүний биед ерөөс шингэдэггүй.сүү ердийн л нэг хүнсний бүтээгдхүүн.байнга хэрэглэлээ гээд ашиг тус байхгүй,огт хэрэглэхгүй байхад хүний биед дутагддаггүй ийм л малын гаралтай хүнсний бүтээгдхүүн.гадны эрдэмтэд докторууд олон жил судлаад,ийм дүгнэлтэд хүрсэн бдаг

0  |  0
Top