Б.Энхбаяр: Хүн амины гэмт хэргийн сэжигтэй асуудлыг мөрдөгч зарлах эрхтэй

2023 оны 11 сарын 15

Засгийн газрын өнөөдрийн /2023.11.15/ ээлжит хуралдаанаар Зэвсэгт хүчний ангид цэргүүд амиа алдаж байгаа асуудлыг шалгах Ажлын хэсэг байгуулсан талаар /Энд/ мэдээлсэн.

Энэ тухайд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр үргэлжлүүлэн "Асуудлыг иж бүрнээр нь судалж үзнэ. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах, цэргийн алба хаах үндсэн үүрэгтэй.

Энэ нь үндсэн үүргийг холбогдох хууль тогтоомжуудаар ямар байдлаар зохицуулж байна вэ, ямар байдлаар нугалаа гарч байна вэ, ямар байдлаар хүний эрхийн хязгаарлалт явагдаж байна вэ гэдгийг цэрэг татлагаас эхлээд дотор нь биш хөндлөнгөөс Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж байгаа нь ийм учиртай.

Хүний амь насны асуудал бол гэмт хэргийн шинжтэй байна уу, үгүй юу гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тусдаа хуулиар явагдана. Энэ үйл ажиллагаанд Засгийн газар ч тэр, Хууль зүй дотоод хэргийн сайд ч оролцож болохгүй.

Хэрвээ хүний амины асуудлаар гэмт хэргийн сэжигтэй ийм асуудал байвал мөрдөгч шинжээч өөрөө шууд шийдвэр гаргаж зарлах эрхтэй. Тэр тусмаа Монгол Улсад санаатай хүн амины гэмт хэрэг ахуйн нөхцөлд, гэр бүлийн хүрээнд их үйлдэгддэг учраас үүнд заавал ар гэрийн зөвшөөрөл шаарддаггүй онцлогтой." гэв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимэд(124.158.70.219) 2023 оны 11 сарын 21

цэргийн ангид бага дарга нар хамаг бүтэлгүй ноцтой гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлдэг одоо хал цэргийн дэглэлт багассан гэдэг үнэн ахлагч түрүүч дэслэгчийн хэмжээний офицерүүд архи их уудаг цэргүүдээс мөнгө архи нэхдэг цэргүүд айгаад хэлдэггүй ”утка” суулгаад амархан илчилж болмоор бүгд согтуурдаг учир харилцан барьцаанд ордог

0  |  0
Zochinх(86.111.137.133) 2023 оны 11 сарын 20

Энхбаяр хүү минь сайн судлаарай

0  |  0
ТАС(66.181.176.184) 2023 оны 11 сарын 16

зөв ш дээ, ийм эрх байх ёстой. Саяны цэргийн үхэлд ч гэсэн сэжигтэй юм байвал шууд зарлаарай. нэг авилгачийг УИХ ын гишүүн болгох гээд бүгд үйлчлэх хэрэггүй шүү

0  |  0
Top