Цагдаагийн байгууллагын дотоод хяналт, шалгалтаар гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.
Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл буюу "мөрийтэй тоглоом зохион байгуулах" гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Ажлын хэсэг байгуулан тодорхой үе шаттай ажил, арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байна.
Энэ төрлийн гэмт хэргийг шалгах явцад цагдаагийн алба хаагч "Т" нь хэргийн холбогдогчтой холбоотой байж болзошгүй нөхцөл байдлыг дотоод хяналтаар илрүүлж, тогтоосон ба хууль, журмын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Тус байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор энэ оны эхний 11 сарын байдлаар цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 49 сайтын 3508 домэйн хаягийг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран Монгол Улсаас хандах эрхийг хязгаарлуулж, нуугдмал хөрөнгө, хууль бус мөнгө байршуулсан байж болзошгүй 2254 харилцах дансыг холбогдох хууль, журмын хүрээнд хязгаарлуулан ажиллаж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Зальлаж авсан учраас зальдуулсан хүмүүст мөнгийг нь өгөх нь зөв шүү
Алдсан хүмүүсийг нь цуглуулаарай !! Учир нь заллин, хулгай учраас алдсан мөнгийг нь өгөх нь зөв шүү!!!!