Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулсан хэвлэлийн хуралд Цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж буй зарим хэргийн мэдээллийг танилцууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван: "Цахим орчинд энэ оны 11 дүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын “Тик Ток” аппликейшн дээр “Цахим ертөнц” нэртэй цахим хаягаас хуурамчаар хүний мэдээлэл, царай болон дуу хоолойг өөрчлөн засварлах боломжтой программын тусламжтай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нийтэлсэн “Дэлхийн нийслэл Хархорин” нэртэй теле хичээлийн дүрс бичлэгийг өөрчлөн, хятад хэлээр ярьж буй мэтээр хиймэл оюун ухааны тусламжтай бүтээсэн 38 секундийн хуурамч бичлэг үйлдэж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Радио, телевизийн хорооны "Талын дуу хоолой радио үзэх" нэртэй пейж хуудсаар олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн.
Энэ асуудалд Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа хойшлуулшгүй явуулж, тус бичлэгийг Монгол Улсын иргэн М, А нар цахим орчинд тараасан нь үндэсний тусгаар тогтнол, эв нэгдлийг эвдрэлцүүлэх, бусдын нэр төр, алдар хүндэд халдах, илтэд худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл тогтоогдсон тул энэ оны 11 дүгээр сарын 20-ны өдөр холбогдох ажиллагааг хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дахь хэсэгт заасны дагуу М, А нарыг хойшлуулшгүйгээр баривчлан, шалгаж байна.
Дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасны дагуу худал мэдээлэл тараасан байж болзошгүй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байна." гэж цаг үеийн шаардлагатай мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл ( 8 )
Монголчууд ингэж Ардчилал нэрээр биесээ муулж бхын оронд эх орондоо сайн сайхан зүйл хийгээсэй
Хүүе тэгээд хийсэн хүн нь биш шэйрлэсэн хүнийг нь барьчлаа гээд байгаа юмуу ойлгохгүйн байна.
Дааганаас унаад үхдэггүй,даравгараасаа болж үхдэг гэж зүйр үг бий.
Хх ха хх манай ерөнхийлөгч нэртэй банк тоногч нэртэй хулгайчаас л ийм л богино зайны санаа гарна. Нэр хүндээ хайрлах гэж солиорч байж тэжээгч эгч хужаагаасаа банга шаахаар боллоо доо. Путины улаан арчаагүй фэн шүү энэ Топор лагаа. Топороо чамаас илүү дэлхийн лидэрүүд энэ байтугай шоглосон бичлэгтэй. Чи нэрээ эрхэмлээд байх хүн мөн үү? Эхнэр хүүхэд нь мэдсээр байж хулгайныхан мөнгөөр амьдрагсад. Ичих булчирхай байдаггүй юм байхдаа тэд нарт нь. Ардын хоол, амьжиргаагнаас нь хулгайлсан хулгайчид хахаж нарийнтаж үхдэг гэдэгсэн. Топорын үед л монголд авилга гаарсан. Хойшид монголын төрд бүү үзэгд.
Эндээс ойлгож байгаагаар Хятадаар ярих нь ҮАБ д ноцтой дайсагнасан үйлдэл гэж ойлгогдов. Хятадууд юу гэж ойлгосон байх вэ? Хаха Еөк Хүк, ҮАБА ацан шалаанд шаачиваа. Ийм тэнэг Еөк ойр хавийн ажил албаныхныгаа ч татаж шаварт унагах юм.
тэртэй тэргүй намаараа талцаж хуваагдаж хоолоо булаацалдах намын цагаан солиотой нөхдийг төрөөс холдуулах хэрэгтэй тэгж байж эв нэгдэл энэ тэрээ ярь
Pee ! Ymar muuhai humuus geheeree ene ve !!! Ëstoi aihtar horlol hiisen bna !! Busdiin ner turd buduulgeer ingej yaj haldaj chaddag bna !! Ter tusmaa uuriin ulsiun erunhiilugchiig ingej doromjilj bolohgui !! Ene bol asar tom doromjlol !! Hunii ner turiig asar ih sevtuulj bna
Хатуу шийтгэ