Ургана брэнд “Гоёл-2024” наадмыг дэмжин ажиллалаа

2023 оны 11 сарын 22

“Гоёл” наадам бол үндэсний хувцас загварын урлагийн түвшинг тодорхойлогч төдийгүй улс орныг дэлхийд таниулах соёлын брэнд учир Ургана брэндтэй зорилго нэгдэж буй. Иймд загварын ертөнцийн тухайн жилийн өнгө төрхийг тодорхойлох, шинэ залуу дизайнеруудын бүтээлийг олны хүртээл болгох, шинэ загвар өмсөгчдийг мэргэжлийн хүмүүст /дизайнеруудад/ болон бусад салбарт таниулах зорилготой "Гоёл-2024" наадмын зохион байгуулалтыг Үндэсний брэнд Ургана дэмжин, ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллалаа.

Наадмын үеэр Ургана брэнд өөрийн бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэн гаргаж, хэрэглэгчдэд танилцуулсан юм.

Энэ удаагийн наадмын топ моделиор загвар өмсөгч А.Сайхантамир тодорсон бол:

 

  • Ирээдүйтэй залуу дизайнер- "Анна кашмер" компанийн загвар зохион бүтээгч н.Баатараа
  • Спонсорын нэрэмжит шагнал- н.Цэнд-Аюуш, Алтжин брэндийн дизайнер н.Уянга
  • Сesar's брэндийн нэрэмжит шагнал-н.Адъяа, н.Хүслэнт-Ертөнц
  • Алтан гадас компанийн нэрэмжит шагнал- Лиса,
  • Шилдэг Make up artist- Ari Make up studio
  • Үндэсний хувцасны шилдэг дизайнер- "Эртний аялгуу" загвараар дизайнер н.Ачухай
  • Чөлөөт хувцасны шилдэг дизайнер- н.Батчимэг, Сансар ИЗИС "ОД" загварын товчоо
  • Гран При дизайнер- Amulet брэндийн дизайнер Бэлгүтэй
  • Ирээдүйтэй модель- Б.Буянжаргал
  • Шилдэг фото модель- М.Болормаа
  • Шилдэг эмэгтэй модель- Н.Ану нар  тус тус шалгарав.

Top