УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос "Нүүрсний сонсгол"-ыг өнөөдөр /2023.12.05/ хоёр дахь өдрөө зохион байгуулж байна. Нээлттэй сонсголыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж байгаа юм.
Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд 168 хүнийг гэрчээр дууджээ.
"Тавантолгой" ХК-ийн нүүрс борлуулалттай холбоотойгоор 50 гэрчийг дуудсан ч 23 нь хүрэлцэн ирсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нар хүрэлцэн иржээ. Харин гэрчээр дуудагдсан Молгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хүрэлцэн ирээгүй байна. Учир нь, тэрбээр гадаадад байгаа тухайгаа мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )