"Хяналт шалгалт, ачаалал их байгаагаас Газрын даамлууд ажлаасаа гарч байна"

2023 оны 12 сарын 05

Өнөөдрийн сонсголоор Ханбогд сумын нүүрсний үйл ажиллагаатай холбоотой газар олголтын талаар танилцуулга хийж, хууль бусаар газар олгосон асуудлыг хэлэлцэж байна.

(2023.12.05)

Шинжээчийн танилцуулгад дурдсанаар Ханбогд сумаас гаргаж өгсөн мэдээллээр газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөөгүй 11 хуулийн этгээд 81.5 га газар эзэмшиж байна. 2020-2022 оны газар олголтоос гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд 457.3 га газар эзэмших эрх болгосон байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ дараах асуултыг асуулаа.

АСУУЛТ | Ж.БАТ-ЭРДЭНЭ: Өмнөговь руу очиж ажиллах сонирхолтой байдаг. Тэнд эдийн засгийн болон ямар нэгэн ашиг сонирхол нь тэнд илүү байдаг гэж сонссон. Одоо тэнд ажиллаж байгаа мэргэжилтнүүд маань орон нутгаасаа төгсөөд буцаж очиж ажиллаж байна уу? Эсвэл Улаанбаатар хотоос зорьж очсон байна уу, харьяалал нь ямар байна вэ гэдгийг тодруулж өгөөч.

ХАРИУЛТ | ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА П.ЗОЛЗАЯА: Энэ оролцож байгаа хүүхдүүд маань бүгдээрээ газрын мэргэжил эзэмшиж, хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа. Бүгд Өмнөговийн харьяат иргэн байгаа.

Манай аймагт Газрын даамлын нэлээд орон тоо сул байгаа. Ажил үүргээ гүйцэтгэхэд хэцүү байна, хяналт шалгууд их байна гэдэг шалтгаанаар өргөдлөө өгсөн байдалтай байна. Өнөөдөр Цогтцэций суманд Монгол Улсын эдийн засагтай холбоотой өдөр дутмын үйл ажиллагаа их явагддаг. Энэ газрын Даамлыг түр гараад явахад л араас нь хэл ам дагуулдаг ийм жишээтэй ажиллаж байдаг.

АСУУЛТ Ж.БАТ-ЭРДЭНЭ: Сая хэллээ. Олон шалгалтаас хүмүүс маань зугтаад төрийн албанаас зугтаж байна гэх юм. Үүнийг ерөөсөө ойлгохгүй байна. Шалгалт ирэхээр юунаас айж төрийн албанаас зугтдаж, ажлаа өгөх гээд байна вэ? Хууль бус юм хийгээд байдаг болохоор болье гэж байгаа юм уу. Эсвэл төрийн албанд тангараг өргөөд орсон хүн шалгалт ирэхээр л ажлаа өгөөд байна гэж ямар юм байх вэ?

ХАРИУЛТ П.ЗОЛЖАРГАЛ: Энэ бол Газрын даамлын ачаалал их байдаг. Өдөр шөнөгүй ажилладаг. Ажлын байр дахь ачааллыг нь аваад үзэхээр үнэндээ маш их ачаалалтай ажилладаг.

Шалгалтын хувьд шат дараатай маш олон шалгалт ирдэг. Энэ хүүхэд шалгагдаад явахад залуу хүн учраас ажлын ачааллыг ар гэртэй, гэрийн бараа харахгүй байдлаар ажиллахад шантардаг асуудлууд гарч байна гэдэг үүднээс би тайлбарласан. Бусдаар бол хууль бус зүйл хийсэн гэж би хэлэх үндэслэл байхгүй.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Орк(66.181.182.159) 2023 оны 12 сарын 05

Ингэж хэлээгүй. Хяналт шалгалт их амарзаяа зкүүлэхгүй байна гэж хэлээд ж.батэрдэнэ УИХ гишүүнд загнуулсан. Хаана хэнд юу хэлэхээ мэдэдэггүй тэнэг данхан толгойт

0  |  0
ЗОЧИН (59.153.113.23) 2023 оны 12 сарын 06

дахин хулгай хийх боломжгүй болсон уир юугаа хийхэв. хужлгаыйдлсан зүйлээ аваад гадагшаа явна байх.

1  |  0
Top