Б.Энхбаяр: Галаа улстөрч нь үүрье, би төрийн жинхэнэ алба хаагчдаар гал үүрүүлэхгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 12 сарын 05

УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос "Нүүрсний сонсгол"-ыг өнөөдөр /2023.12.05/ хоёр дахь өдрөө зохион байгуулж байна. Нээлттэй сонсголыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж байгаа юм. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд 168 хүнийг гэрчээр дууджээ. 

Яг одоо нээлттэй сонсголоор "Тавантолгой" ХК-ийн нүүрс борлуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Эл асуудалд 50 гэрчийг дуудсан ч 23 нь хүрэлцэн ирээд байгаа юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Бид ногоон малгайт биш. Та нар тайван байгаарай. Би анх түр хороонд орохдоо сайд дарга нар "Эрдэнэс тавантолгой"-оос хулгай шаасан л гэж бодож байсан. Явцын дунд орон нутгийн хувьцаатай компани руу орж байгаа юм байна. Орон нутгийн ард иргэд нь хяналт тавьдаг юм байна, үр шимийг нь хүртдэг юм байна гэж ойлголоо" гэв.

Үүнд, ХЗДХ-ийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр "Энэ улс төрийн өндөр эрх мэдэлтэй одоо УИХ-ын гишүүн байгаа, өмнө нь байсан, сайд байсан, хуулийн байгууллагын удирдлага байсан, төрийн тэргүүн байсан гээд олон хүний хамааралтай асуудал яригдаж байгаа юм. Хөгжлийн банкны сонсгол дээр үнэнийг хэлэхэд шинжээчид айж байсан. Тэд нар чинь төрийн алба хаагч, иргэд шүү дээ. Энэ хүмүүсийг хамгаалж би өөрөө яриад байгаа юм. Энэ хүмүүсийг янз бүрийн эрсдэлд орохоос нь өмнө урьдчилан сэргийлж байна. Галаа улстөрч нь үүрье гэж байгаа юм. Төрийн жинхэнэ алба хаагчаар гал үүрүүлэхгүй. Тиймээс хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой байдлыг нь би өөрөө танилцуулаад байгаа нь ийм учиртай юм. Шинжээчийн өмнөөс. Тэгэхгүй бол ажлаа хийсэн залуус дээр янз бүрийн дарамт, эрсдэл учрах вий гэдэг агуулгаар танилцуулж байна. Өөрийнх нь хамаарал бүхий нөхцөл байдал, нэгдмэл байдал гарч ирэнгүүт шинжээч рүү дайраад байх шаадлага байхгүй" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.219.94) 2023 оны 12 сарын 06

Энхбаяр ам шигээ байж чадах боловуу харж л байя

0  |  0
Өмнөговийн иргэн(202.9.41.4) 2023 оны 12 сарын 06

ТТ-н 20% хувьцаа эзэмшигч гээд бгаа Батэрдэнэ гэгч нь иргэдийн бүх хувьцааг өөрийн брокерийн пүүсээр дамжуулж луйвардаж аваад ТТ-н хувийн хэсгийн 49%-ийг бүрэн эзэмшдэг, дээр нь ТТ-н орон нутгийн 51%-ийн төрийн төлөөлөгчөөр хууль бусаар томилогдож, ингээд жижиг гэх ТТ-г 100% өмчилж, бүх орлогыг дангаар хулгайлсан этгээд шүү дээ, үүнийг л бүрэн шийдүүлж, хохирлыг арилгах хэрэгтэй.

2  |  0
zochin(71.239.25.243) 2023 оны 12 сарын 06

Zuv shuu.Iim said baigaa n saihan.AN iin hujaanuud doyor uzeef butsaaya gesen ch 1 ch shirheg baihgii yum bilee.Bugd luivarchid.

1  |  0
Зочин(202.9.40.71) 2023 оны 12 сарын 06

Энхбаяр онц бна. Илд шиг бгаарай

2  |  0
Ганаа(66.181.190.169) 2023 оны 12 сарын 06

улс төрч ийм л байх ёстой, сайн байна

3  |  1
S(66.181.179.143) 2023 оны 12 сарын 05

SEKSEER TOGLNO80955877

0  |  0
S(66.181.179.143) 2023 оны 12 сарын 05

DYRAA ZYGAA XX80955877

0  |  0
Энхбаяр сайдад (66.181.191.174) 2023 оны 12 сарын 06

хамгийн гол ил бад хулгай бол таван толгой компанийн ТУЗ-ын дарга бөгөөд 20 хувийг нь өмчилдөг Бат-эрэнэ гэдэг мангас тус уурхайн нүүрсний зах зээлийн үнэ 70-100 доллар байхад 25 доллараар аваад өөрийн Тавантолгой транс компаниар өндөр үнэтэй мэт хийсвэр үнээр тээвэрлүүлээд Хятадад 70-100 доллараар зарж хулгай хийсэнийг л ярь. Бусад тээврийн компаниуд үүнийг дагаж хошуураад их ашиг олсон тухай л ярьж ялыг нь сонсгож шийд. Өөр бусад нь яахав Батэрдэнийн энэ хулшайн аргыг эзэмшээд хошуурч шуурч олон компани ингэж хулгай хийсэн л юм байна. Энхбаяр үүнийг л ярь.

3  |  0
Чааваас(172.91.182.247) 2023 оны 12 сарын 06

ТТ ХК нь ТТ Транс ХХК-д нэг тонн нүүрсийг 25$- аар зардаг. ТТ Транс нь тэр нүүрсийг Хятадад $100-аар зардаг байсан. Ингээд энгийн, ойлгомжтой тайлбарлачих сэтгүүлч алга уу

3  |  0
Зөв шүү(86.111.138.89) 2023 оны 12 сарын 06

Зөв маш сайн бна.Амжилт хүсье нөгөө яригдаад байсан 376тн нүүрсний хулгай чинь жижиг 5 толгойгоос хуссан бна шдээ

3  |  0
иргэн(66.181.180.34) 2023 оны 12 сарын 06

Сү Батболдын сугны үс

0  |  3
Top