УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос "Нүүрсний сонсгол"-ыг өнөөдөр /2023.12.06/ гурав дахь өдрөө зохион байгуулж байна.
Нээлттэй сонсголыг Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж байна. байгаа юм. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, ерөнхий болон санхүүгийн мэдээллийг сонсож эхэллээ.
Энэ оны есдүгээр сарын байдлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт хөрөнгө 19.3 их наяд төгрөг байна. Нийт өр төлбөр нь 3.1 их наяд төгрөг, нийт эздийн өмч нь 16.3 их наяд төгрөг байгаа аж.
Өнөөдрийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой"-оос 2 сая 512 мянга 768 иргэн хувьцаа эзэмшиж байна. Тэдэнд 197.8 тэрбум төгрөгийн ногдол ашгийг бэлэн мөнгөөр шилжүүлээд байгаа талаар шинжээчийн дүгнэлтэд дурдлаа.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 0 )