УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос "Нүүрсний сонсгол"-ыг өнөөдөр /2023.12.06/ гурав дахь өдрөө зохион байгуулж байна.
Нээлттэй сонсголыг Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж байгаа юм.
Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголоор өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, ерөнхий болон санхүүгийн мэдээллийг сонсож байна.
Гадаадын буюу Хятадын хөрөнгө оруулалттай "ТИ ТИ ЖИ ВИ СИ ӨҮ" ХХК нь 2012-2023 оны хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" компанитай нийт гурван удаагийн гэрээ байгуулжээ. Эхний гэрээг 2011 онд, хоёр дахь гэрээг 2015 онд, сүүлд 2021 онд байгуулсан байна. Ингэхдээ нийт 3.7 их наяд төгрөгийн гэрээ байгуулсан гэдгийг шинжээч мэдэгдэв.
2019 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс "Эрдэнэс Тавантолгой" ХК-д албан тоот хүргүүлж байжээ.
Уг албан тоотод "Гэрээнд нэг м.куб уулын цулыг олборлох ажлын хөлсийг 4.39 ам.доллараар тохиролцсон нь Цанхийн баруун хэсгийн олборлолтыг үнээс даруй 62.4 хувь өндөр тогтоож, олборлолтын үйл ажиллагаанаас 407.3 сая төгрөгийг хэмнэх боломжийг алдахад хүргэсэн" гэж дүгнэсэн байдаг аж.
Түүнчлэн тус компанитай байгуулсан гэрээг дахин сунгах шаардлагагүй, гэрээний улмаас "Эрдэнэс Тавантолгой"-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТ !
Сэтгэгдэл ( 3 )
Монгол компанийг шахаж байна даа !!!!!!
Сумъяабазарын үед шүү дээ. Мань Огтоно 20 сая доллар авсан.
hovdiin must sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25r baaziin adagiin hulgaich baasanjav avtokambinatiin buzar hulgaich baasanjav