"Эрдэнэс Тавантолгой" ХК гэрээ байгуулахгүйгээр 2.8 тэрбум төгрөгийг "Эрдэнэдрийлэнг" ХХК-ны дансанд шилжүүлжээ  

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 12 сарын 06

УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос "Нүүрсний сонсгол"-ыг өнөөдөр /2023.12.06/ гурав дахь өдрөө зохион байгуулж байна. Нээлттэй сонсголыг Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж байна. байгаа юм. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, ерөнхий болон санхүүгийн мэдээллийг сонсож байна. 


"Эрдэнэс Тавантолгой" ХХК-иас 2011-2023 оны хооронд зарласан өрөмдлөгийн ажлын тендер шалгаруулалтад "Эрдэнэдрийлэнг" ХХК шалгарч гэрээ байгуулжээ.  Нийт өрөмдлөг гүйцэтгэх зургаан гэрээ байгуулсан байна. Нийт 11.1 тэрбум төгрөгийн гэрээг байгуулсан байна. 

Хяналт шалгалтын түр хорооны Ажлын хэсгээс дээрх асуудалд есөн хүнийг гэрчээр дуудсан ч гурав нь хүрэлцэн иржээ. Тодруулбал, гэрчээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд болон Үнэлгээний хорооны гишүүн Б.Эрдэнэбаяр, Үнэлгээний хорооны хөндлөнгийн гишүүн Ц.Дарханбат нар оролцож байна. 

Шинжээчдийн зүгээс худалдан авах ажиллагаа хуулийн хүрээнд явсан эсэхийг нь хянажээ. Харин "Эрдэнэдрийлэнг" компани 2013 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай гэрээ байгуулаагүй, тендергүйгээр 2.8 тэрбум төгрөгийн гүйлгээ авсан нь тогтоогдсон аж. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ !

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top