УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос "Нүүрсний сонсгол"-ыг өнөөдөр /2023.12.06/ гурав дахь өдрөө зохион байгуулж байна. Нээлттэй сонсголыг Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж байна. байгаа юм. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, ерөнхий болон санхүүгийн мэдээллийг сонсож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Б.Ганхуягийг гэрчээр оролцуулахгүй байх шалтгаан бий юу. Хэрэв байгаа бол Б.Ганхуягийг удирдаж байсан сайд, дарга нар ард нь үлдэх нь гэж ойлгож байна. Б.Ганхуягийн ар гэрийнхэн надад хандсан. Өөрийнх нь гарын үсэгтэй бичиг байна. Б.Ганхуяг миний бие нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан гэж ойлгосон. Гэтэл өнөөдрийг хүртэл намайг дуудаагүй байна. Өөрийн биеэр оролцох хүсэлтэй байна. Хүсэлтийг хангаж өгнө үү гэж. Би Б.Ганхуягийг өмөөрөхгүй. Гэм буруутайг нь мэдэхгүй" хэмээн тодотголоо.
Харин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Би хариулна. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах Түр хорооны тогтоол гарсан. Тогтоолыг хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн. Б.Ганхуяг шүүхийн шийдвэрээр цагдан хоригдож байгаа. Б.Ганхуягийг цагдан хорих байрнаас энд авч ирэх боломжгүй нөхцөлд байгаа" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 4 )
Намбарын Энхбаяр түүхэн үүргээ гүйцэтгэж чадаагүй шиг энэ Ганхуяг бас түүхэн үүргээ гүйцэтгэж чадахгүй юм биш биз таминь энэ?
За за энэ Энxбаяр гээч Нүүрсний xулгайч нарын талд байгаа юм байна !!!
Энэ одоо хаанаас гарч ирсэн золиг вэ зайлуул тэр тависан хүмүүсээ хэлээд яс амраасай
Endees bariad yavj boldog. Getel avch irj boldoggui gedeg ni yu gesen ug be?\nBi ene huniig umuuruugui. Gehdee ene huniig iruuleeguigees, yariulaaguigees ard ni nuguu hulgar hulgaich nar ni huvildaad nuugdaad uldeh bii dee gedeg l baina.