НҮҮРСНИЙ СОНСГОЛ: "Элгэн" ХК тендерт 14 удаа шалгарч, Эрдэнэс Тавантолгой"-той 28.8 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 12 сарын 07

УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах "Нүүрсний сонсгол"-ыг өнөөдөр /2023.12.07/ дөрөв дэх өдрөө зохион байгуулж байна. Нээлттэй сонсголыг Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж байна. байгаа юм. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 12 асуудлыг хэлэлцэнэ. Энэ хүрээнд 83 гэрчийг дууджээ. 

Дөрөв дэх өдрийн эхний асуудал "Тавантолгой"-н ордын Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөг, "Элгэн" ХХК-ийн талаарх мэдээллийг сонсож байна. "Элгэн" ХК нь 2007 онд байгуулагдсан. Усан хангамж, худгийн засвар, угсралт, геологи хайгуулын өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн өрөмдлөгийн ажлын тендер шалгаруулалтад нийт 14 удаа шалгарч 28.819.343.690 төгрөгийн гэрээ байгуулсан байна. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ! 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top