УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах "Нүүрсний сонсгол"-ыг өнөөдөр /2023.12.07/ дөрөв дэх өдрөө зохион байгуулж байна. Нээлттэй сонсголыг Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж байна. байгаа юм. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 12 асуудлыг хэлэлцэнэ. Энэ хүрээнд 83 гэрчийг дууджээ.
Дөрөв дэх өдрийн эхний асуудал "Тавантолгой"-н ордын Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөг, "Элгэн" ХХК-ийн талаарх мэдээллийг сонсож байна. "Элгэн" ХХК нь 2007 онд байгуулагдсан. Усан хангамж, худгийн засвар, угсралт, геологи хайгуулын өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн өрөмдлөгийн ажлын тендер шалгаруулалтад нийт 14 удаа шалгарч 28.819.343.690 төгрөгийн гэрээ байгуулсан байна.
Тэгвэл сонсголын үеэр "Элгэн" ХХК нь "Тавантолгой" ордын хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэх гэрээ 2022 оны аравдугаар сарын 25-ны өдөр Онцгой дэглэм тогтоохоос нэг хоногийн өмнө байгуулагджээ. Гэрээний нийт дүн 69.7 тэрбум төгрөг, гүйцэтгэл байхгүй. Гэрээг байгуулахдаа төрийн нууцын зэрэглэлд авсан байсан гэдгийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн өнөөгийн удирдлагууд тодотголоо. Тиймээс уг асуудлыг АТГ-т шалгуулахаар өгсөн гэдгийг хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )