УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах "Нүүрсний сонсгол"-ыг өнөөдөр /2023.12.07/ дөрөв дэх өдрөө зохион байгуулж байна. Нээлттэй сонсголыг Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж байна. байгаа юм.
Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 12 асуудлыг хэлэлцэнэ.
"Монкаротаж" ХХК нь 2006 онд байгуулагдсан. Эрэл хайгуулын, цооногуудад каротажийн судалгаа явуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Тус компани "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Хайгуулын цооногийн геофизикийн тендер шалгаруулалтад нийт 9 удаа шалгарч 2.7 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ!
Сэтгэгдэл ( 0 )