ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын ахалж байгаа "Нүүрсний сонсгол"-ын хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.12.18/ эхэллээ. Энэ удаагийн хоёр дахь шатны нээлттэй сонсголоор "Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин болон хараат компаниудад оруулсан хөрөнгө оруулалт, тэдгээрийн хэрэгжилт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүжүүлсэн бусад төслүүд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнгийн дагуу авсан арга хэмжээ, Хяналт, шалгалтаар илэрсэн бусад асуудал зэрэг 6 асуудлын хүрээнд нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол үргэлжилнэ.
Нээлттэй сонсголын эхэнд Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр УИХ-ын гишүүн Т.Доржханд, С.Ганбаатар нарыг гэрчээр дуудлаа. Тэрбээр "Нүүрсний хулгай гэж яригдаж байгаа. Хулгай нь хаана явагдав, хаана болов, ямар хүмүүс оролцов гэдэг асуудал яригдана. Манай С.Ганбаатар гишүүн 440 ихнаяд төгрөгийн хулгай болсон гэдэг мэдээллийг ярьж, түгээсэн. Энэ асуудлаа нотолж ярьж, тодорхой асуудлыг гаргаж ярьж байсан. Мөн энэ асуудлаар 40 ихнаяд төгрөгийн хулгай болсон гэдгийг нотолж, ярьж байсан Т.Доржханд гишүүнийг гэрчээр асуух шаардлагатай гэж үзэж байна. Энэ тоо яаж гаргаж ирсэн, ямар үндэслэлтэй тоо вэ гэдгийг эхлээд ярих нь зөв" хэмээн хэллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ганхуягийг гэрчээр дуудаачээ Тэргүй бол жүжиг шүү