Б.Энхбаяр: С.Ганбаатар 440 их наяд, Т.Доржханд 40 их наяд төгрөгийн хулгай болсон гэж ярьж байсан тул гэрчээр дуудаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 12 сарын 18

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын ахалж байгаа "Нүүрсний сонсгол"-ын хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.12.18/ эхэллээ. Энэ удаагийн хоёр дахь шатны нээлттэй сонсголоор "Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин болон хараат компаниудад оруулсан хөрөнгө оруулалт, тэдгээрийн хэрэгжилт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүжүүлсэн бусад төслүүд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнгийн дагуу авсан арга хэмжээ, Хяналт, шалгалтаар илэрсэн бусад асуудал зэрэг 6 асуудлын хүрээнд нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол үргэлжилнэ. 

Нээлттэй сонсголын эхэнд  Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр УИХ-ын гишүүн Т.Доржханд, С.Ганбаатар нарыг гэрчээр дуудлаа. Тэрбээр "Нүүрсний хулгай гэж яригдаж байгаа. Хулгай нь хаана явагдав, хаана болов, ямар хүмүүс оролцов гэдэг асуудал яригдана. Манай С.Ганбаатар гишүүн 440 их наяд төгрөгийн хулгай болсон гэдэг мэдээллийг ярьж, түгээсэн. Энэ асуудлаа нотолж ярьж, тодорхой асуудлыг гаргаж ярьж байсан. Мөн энэ асуудлаар 40 их наяд төгрөгийн хулгай болсон гэдгийг нотолж, ярьж байсан Т.Доржханд гишүүнийг гэрчээр асуух шаардлагатай гэж үзэж байна. Энэ тоо яаж гаргаж ирсэн, ямар үндэслэлтэй тоо вэ гэдгийг эхлээд ярих нь зөв" хэмээн хэллээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонгогч (202.9.46.185) 2023 оны 12 сарын 18

440 их наяд нь үнэн байх. Манай хулгайчид, дээрэмчид, урвагчид 33 жилийн турш 440 их наяд битгий хэл түүнээс ихийг идэж уусан байх... бүгд хахаж үхвэл таарна...!!!

1  |  0
иргэн(66.181.185.12) 2023 оны 12 сарын 19

сү батболд байгаа цагт монгол улсад хулгай луйвар тасрахгүй

2  |  0
Зориг(202.9.40.119) 2023 оны 12 сарын 18

Босоо ганбаагийн уянгалсан нь тодорхой боллоо ха ха

2  |  1
молом(202.179.25.172) 2023 оны 12 сарын 18

Маш зөв Худалч Ганбаатар, шоу Доржханд нар тэр тоогоо батлах ёстой эс тэгвэл худал мэдээлэл тарааж үймээн самуунд иргэдийг турхирсан болно хууль ижил үйлчилэх ёстой

3  |  0
Top