УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж байгаа "Нүүрсний сонсгол"-д УИХ-ын гишүүн С.Ганбаатар, түүний эхнэр Б.Тунгалаг нар гэрчээр дуудагдаж, тайлбар өглөө. Ялгаатай нь, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нүүрсний 440 их наяд төгрөгийн хулгай гарсан гэх үгэндээ "ороогдож" , гэрчээр дуудагдсан бол түүний эхнэр Б.Тунгалаг нь "Болор Аграмба" гэх хөрс хуулалтын компанитай нэгдмэл ашиг сонирхолтой гэх үндэслэлээр гэрчээр дуудагдсан билээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагийн нэгдмэл ашиг сонирхол бүхий "Болор-Аграмба" ХХК нь 2014-2021 оны хооронд орон нутгийн жижиг "Тавантолгой" ХК-д хөрс хуулалтын ажил гүйтэтгэсэн байдаг. Ингэхдээ нийт 4.593.6 мянган мерт/куб талбайд хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэсэн нь тогтоогдсон. Түүнтэй хамт нэгдмэл ашиг сонирхолтой этгээдээр УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн дүү Ж.Батбаярыг нэрлэсэн юм.
Дээрх мэдээллийг энэ сарын 04-нд болсон "Нүүрсний сонсгол"-оор ил болгосон. Учир нь, Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нээлттэй сонсголоор орон нутгийн жижиг "Тавантолгой" ХК-тай холбоотой мэдээллийг сонсож, гэрчүүдээс тайлбар авсан. Энэ үеэр "Тавантолгой" ХК-иас ирүүлсэн 2013-2022 оны хөрсний ажил гүйцэтгэх гэрээ, 55 компанийн хөрсний ажлын актын хэмжээнд хянаж үзсэн талаараа шинжээчид мэдээлсэн байдаг.
Тэгвэл хоёр дахь шатны "Нүүрсний сонсгол"-ын эхний өдөр буюу өнөөдөр /2023..12.18/ УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг гэрчээр дуудсан юм.
Өөрөөр хэлбэл, Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Нүүрсний хулгай гэж яригдаж байгаа. Хулгай нь хаана явагдав, хаана болов, ямар хүмүүс оролцов гэдэг асуудал яригдана. Манай С.Ганбаатар гишүүн 440 их наяд төгрөгийн хулгай болсон гэдэг мэдээллийг ярьж, түгээсэн. Энэ асуудлаа нотолж ярьж, тодорхой асуудлыг гаргаж ярьж байсан тул гэрчээр асуух шаардлагатай гэж үзэж байна. Энэ тоо яаж гаргаж ирсэн, ямар үндэслэлтэй тоо вэ гэдгийг эхлээд ярих нь зөв" хэмээн тодотгосон.
Харин Хянан шалгах түр хорооны гишүүн, УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Б.Энхбаяр аа, би хэвлэл мэдээллээр явж байгаа тоон мэдээллийг л дурдсан. Ард иргэдэд ямар том хулгай явж байгааг ойлгуулах гэж санаа бодлоо хэлсэн" гэх тайлбарыг гэрчийн суудалд сууж байхдаа хэллээ. Ямартай ч УИХ-ын гишүүн С.Ганбаатар, түүний эхнэр Б.Тунгалаг нар "Нүүрсний сонсгол"-д хоёулаа гэрчээр дуудагдаж, тайлбар өглөө.
Сэтгэгдэл ( 7 )
Босоо Ганбаа л нүүрснээс шаачихсан байхад өөр хүн үлдээгүй бололтой шүү, худлаа пооп гар гэдгийг нь дэндүү сайн мэддэг ч гэсэн хулгайч гэдгийг нь бол энэ сонсголын ачаар л мэдэж авлаа.
Энэ ч хэрэлдэх, гүжирдэхдэа гаргууд хүн дээ урдуураа улаан хөлтэй амьтан гардаггүй ёрын хэрүүлч Амьтаны үр сад гэлүү бурхан минь аюултай нөхөр. ЭНХБАЯР САЙД ДАА НОМ НУШУУЛНАА МУУСАЙН ХУЛГАЙЧУУД ХАРААЖ БАЙГАА БИЗ
Bas 1 Buyangiin Jagaa.Syyliin 30 garan jil tur baisan hymyys byged urvagch tonuulchid.Bygediig ni haluun togoond chanval taarna.\n
ene ork chini tseejnii pangaar olnyg uimuulj baij , an-yn durakuudyn taktik l daa\n
ШУДРАГА ЮМ ИХ ЯРИНА: ӨЛСӨӨД Л . САЙХАН ЖҮЖИГЧИН БАЙЖ
гамгүй царайлсан хулгайч нараа дүүрчээ
тэнэг новш ичиж үхээсэй