Б.Батдаваа: Шинжээчийн танилцуулсан компаниудад би юмуу манай эхнэр хөрөнгө, хувьцаа эзэмшдэг зүйл БАЙХГҮЙ

2023 оны 12 сарын 18

Хянан шалгах түр хорооны үдээс хойших хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорттой холбоотой нүүрс тээврийн компаниудын харилцаа хамаарлыг танилцуулж байна.

Энэ үеэр шинжээчийн танилцуулсан Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн эхнэр нь нүүрс тээвэрт холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг Ц.Амгалан гэх зэрэг мэдээлэл, тус компанитай холбоотой асуудлаар Б.Батдаваа, Ц.Амгалан нар гэрчээр оролцож, тайлбар өглөө.

Б.Батдаваа “Сая танилцуулагдсан компаниуд дээр би юмуу манай гэр бүлийн хүн хөрөнгө, хувьцаа эзэмшдэг зүйл байхгүй. Манай эхнэр хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтан нь юм. Тээврийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын талаар надад мэдэх зүйл алга. Би энэ компаниудын үйл ажиллагаанд оролцдоггүй. Миний нэгдмэл сонирхол, хөрөнгө оруулалт байхгүй” гэв.

Хамаарал бүхий найман компанийн талаар шинжээч танилцуулахдаа Б.Батдаваагийн төрсөн дүүгийн нэр дээр 481 С зөвшөөрөлтэй, “Цэцийгуа” гэх компани байна гэсэн юм. Энэ талаар Б.Батдаваа “Б.Сувддэлгэр нь миний төрсөн дүү мөн. Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Хувьцаа эзэмшигч биш” гэж тодруулан хэллээ.

Шинжээчийн танилцуулсан түүний эцэг нь Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Баатар гэдэг хүн байсан гэх асуудлаар тайлбар өгөхийг хүсэхэд Б.Батдаваа “Намайг Батмөнхийн Батдаваа гэдэг. Энэ сонсголоор яагаад ийм асуудал яригдаж байгааг би ойлгохгүй байна” гээд хувь хүний асуудлыг хүндэтгэж үзэхийг хүссэн юм.

Шинжээчээс асуухад уг мэдээллийг УБЕГ-ын нэгдсэн архиваас Б.Батдаваагийн төрсөн эцэг нь Гаалийн ерөнхий газрын дарга асан Баатар гэдэг хүн мөн гэсэн мэдээллийг файл хэлбэрээр ирүүлсэн гэв.

Харин Б.Батдаваа “Шинжээчдээс юмаа сайн нягтлаарай гэж хүсье. Би мэдээ орсон цагаасаа л Батмөнхийн Батдаваа байсан. Миний аав 2002 онд зам тээврийн ослоор нас барсан” гэсэн юм. Харин түүний гэр бүлийн хүн болох Амгалангийн аав нь Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Цэрэнпүрэв гэдэг хүн мөн эсэхийг асуухад “Мөн. Манай хадам аавыг Цэрэнпүрэв гэдэг. Тийм ажил хийж байсан хүн гэж сонссон” гэлээ.

Тэгвэл Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан шинжээчийн танилцуулсан хамаарал бүхий найман компанийн талаарх асуултад хариулсан юм. Хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гарсан 5.2 тонн нүүрсний 1 сая гаруй тонн нь буюу 25 хувь нь Б.Батдаваагийн хамаарал бүхий компани гэдэг асуудал яригдаж байгаа билээ. Энэ талаар Ц.Амгалан хариулт өгөхдөө “Олон улсын хөрөнгийн бирж дээр гарсан компанийг төлөөлөөд ярьж байгаа болохоор маш хариуцлагатай ярих хэрэгтэй байгаа юм. Миний бие 2007 онд их сургуулиа төгсөөд өдийг хүртэл 17 жил тасралтгүй уул уурхайн салбарт ажиллаж ирлээ. “И-Коммодитс” компанид 2016 онд ажилд орсон. Хөрөнгө оруулагч нь Хонконгийн бирж дээр гарсан нээлттэй хувьцаат компани байгаа. Интернэтэд бүх мэдээлэл нь бий. 2020 оноос тээврийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Шинжээчийн гаргасан дүгнэлтийн тоон үзүүлэлтээр гарч ирж байгаатай нь санал нийлэхгүй байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцах хүсэлтэй байна. Бид ийм асуудал байхгүй болохоор нотлох баримтуудыг гаргаж өгөхөд бэлэн байна. Манай компани энэ мэдээллийг няцааж байна. Шинжээч нар мэдээллээ хаанаас авсан юм бол” гэлээ.

Тус компани хөдөлмөрийн гэрээтэй 1640 хүнийг ажлын байраар хангаж, улсдаа татвар төлөн ажилладагийг Ц.Амгалан хэлж байв. Тэрбээр мөн компанийнхаа өмгөөлөгчөөр дамжуулан зарим мэдээллийг өгөхийг хүссэн юм. Өмгөөлөгч нь шинжээчийн танилцуулсан найман компанийн асуудлаар “Хувь хүний гэр бүл, албан тушаалд хүндэтгэлтэй хандахыг хүсэж байна. Б.Батдаваа гэдэг хүний хувьд хөрөнгө оруулгын бүх мэдээлэл нь нээлттэй, гэр бүл нь нээлттэй байгаа. Зарим асуудлаар шинжээч ажилдаа хүндэтгэлтэй хандана уу гэж хүсэж байна” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН(66.181.176.175) 2023 оны 12 сарын 20

Баатар жинхэнэ аав нь дараа нь хойт аав, мөн Амгалангийн хадам аав Цэрэнпүрэв гэхээр 3 аавтай болох нь, юу нь ч болохгүй байхав,хулгайлдаг нь л буруу муухай,

0  |  0
ТАНИЛ ДҮР БАЙНА(66.181.185.134) 2023 оны 12 сарын 19

Батдаваагийн гэрээс 250 мянган доллар бэлнээр гарсан. Энэ мөнгө нь Гаальд бүртгэлгүй хятадад гаргаад авсан мөнгө бөгөөд нүүрсний хулгайн мөнгө. Үүнд ямар ч татвар төлөөгүй улсын газрын баялгийг хулгайлаад гаалийнхантай хуйвалаж идсэн этгээдүүд мөн. компанид хувь эзэмшдэг эсэх нь хамаагүй Гүйцэтгэх захирал өөрөө үүнийг зохион бйгуулж нүүрс хулгайлсан л юм банйна тэр эмэгтэй. Бодвол худал баримт нөхөж бүрдүүлээд гаалийн газарт баримт устгасан гэсэн гүжр үг зохиож ялаас мултрах оролдлого хийж буй хүн байна даа энэ Амаалан Батдаваа нар

0  |  0
энэ үнэн(66.181.185.134) 2023 оны 12 сарын 19

төрсөн эцэг нь бол Баатар мөнөөс мөн. харин Батмөнх гэж хойт эцгээрээ овоглосон юм билээ. Баатар гаалийн гээд л энэ асуудлаар холбогдсон эсхийг магадлаж байна шүүдээ. Үүнд эмзэглэх юм юуч алга

0  |  0
Зочин(66.181.161.1) 2023 оны 12 сарын 19

За за бүр үе удам дамжсан луйварчид юм биз дээ

1  |  0
Zochin(66.181.189.65) 2023 оны 12 сарын 18

Xyatadin talaas medeeleliig ni av. Xyatad xudaldan avagch tal uchraas xedii xemjeenii nuurs avsan, yamar une tulsun, tulburiig xezee xaashaa yaj tulsun shiljuulsen geed bugdiig ni gargaj ugnu duu. Enenii exner Tserenpureviin Amgalan geed bas neg uls turchiin xyyxed baix daa bodvol. Tserenpurev geed altai trading xyatad daxi xudaldaanii tuluulugch xiij baisnaa uls tur luu orson xyn baidag. Ene tserenpurev gej xynii oxin yum bish biz. Shalgax xeregtei dee.

0  |  0
Зочин(66.181.187.35) 2023 оны 12 сарын 19

Авлигатай тэмцэх газар ажлаа хийж чадаж бгаа юм уу. Энэ новшнууд яахаараа зүгээр явж бдаг юм бээ. Барьж хориочээ

1  |  0
АДЬШАА(59.153.114.9) 2023 оны 12 сарын 18

ГААЛИЙН БААТАРЫН ТӨРСӨН ХҮҮ МӨН ! ХОЙД ЭЦГЭЭРЭЭ ОВОГЛОСОН .

2  |  0
Top