ҮЦТХТ: Хоёр компанийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршууллаа

2023 оны 12 сарын 18

"Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-аас дараах нэр бүхий хоёр компанийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулсан талаар мэдээллээ.

- “Техник импорт” ХК-ийн 2022 оны ногдол ашиг болох нэгж хувьцаанд 1,900 төгрөг /татвар суутгасан дүнгээр/ тараасныг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн төвлөрсөн хадгаламжийн дансанд байршууллаа.

https://technikimport.mn/home-page-2/

- “МАТЕРИАЛ ИМПЭКС” ХК-ийн 2022 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршууллаа.  “МАТЕРИАЛ ИМПЭКС” ХК-ийн 2022 оны ногдол ашиг болох нэгж хувьцаанд 285 төгрөг /татвар суутгасан дүн/ тараасныг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн төвлөрсөн хадгаламжийн дансанд байршууллаа.

https://materialimpex.mn/

 

Top