Б.Ганхуягийг "НҮҮРСНИЙ СОНСГОЛ"-оос нуучихаад хулгайчдыг илрүүлнэ гэв үү?!

Б.Төрбат | Zindaa.mn
2023 оны 12 сарын 19

АТГ-аас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын 11 хүнийг яллагдагчаар татаж, хэрэг нь шүүхийн шатанд хянагдаж байна. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шүүгдэгч Б.Ганхуяг өөрийгөө "Нүүрсний хулгай"-н хамгийн том гэрч гэдгээ зарласан.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Ганхуяг хэн гэдэг дарга хэдэн хүрз нүүрс хулгайлсан гэдгийг тоо, ширхэг бүрээр нь, "нүүрс хулгайлах"-ыг өөрт нь болон өрөөлд хэн даалгасан гэдгийг нэр устайгаар нь мэднэ гэсэн үг. Харамсалтай нь, "Нүүрсний хулгай"-н хамгийн том гэрч нь УИХ-аас зохион байгуулж байгаа "Нүүрсний сонсгол"-д алга.

Уг нь, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Хянан шалгах түр хорооны даргын хувьд нүүрсний хэргээр шүүгдэж байгаа Б.Ганхуягийг гэрчээр дуудсан.

Гэвч Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Гануягийг "Нүүрсний сонсгол-д оролцуулах боломжгүй гэж мэдэгдлээ. Шалтгаан нь, түүнд холбогдох эрүүгийн хэрэг нь эцэслэгдээгүй. Эцэслэгдээгүй тул Төрийн ордонд хаа хамаагүй зүйл ярьж болохгүй гэж үзсэн аж.

Тэгвэл олон нийтийн зүгээс "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан, яллагдагч Б.Ганхуяггүйгээр "Нүүрсний хулгайч"-дыг илрүүлэх боломжгүй гэж тайлбарлаж байна. Тэр талаараа ч өөрсдийн үгээ хэлж, цахим орчинд үзэл бодлоо илэрхийлээд эхэлжээ.
 

Нөгөө талд шүүгдэгч Б.Ганхуяг ч "Нүүрсний сонсгол"-д гэрчээр оролцож, үгээ хэлэх эрх чөлөөгөөр нь хангаж өгөхийг хууль хяналтынханд тавьсан байдаг. Харамсалтай нь, тэд зөвшөөрсөнгүй. "Нүүрсний хулгай"-н хамгийн ТОМ ГЭРЧ гэгддэг Б.Ганхуягийг яриулахгүй байх, чимээгүй байлгах сонирхол ард нь "нуугдаж" байж болзошгүй гэх мэдээлэл ч бий. Уг нь, "Нүүрсний сонсгол" Б.Ганхуягтай үргэлжилсэн бол олон хэргийн зангилаа тайлагдах байлаа. Даанч Б.Ганхуяггүйгээр "нүүрсний хулгайч"-дыг байцаахаар болжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.18) 2023 оны 12 сарын 20

Ирээд ямар ч хэрэггүй өөрийгөө өмөөрхөөс өөр юу ч хэлдэггүйг юм байх чинь билээ, өмнөхөөс харцгаасан шдээ, 40-хөн тэрбумын төлөө намөйг байцаагаад байх даа яадгийн л гэхээс өөр юм сонсогдоогүй дээ

0  |  0
Зангараа(98.181.118.33) 2023 оны 12 сарын 19

Хулгайн гол гэрчийг сонсголд оролцуулахгүй шийдвэр гаргахд байгаа шүүгчид хэн бэ, тэднийг илрүүлж Монгол улсын нэрийн өмнөөс устгаачээ.

0  |  0
ҮЛ ТААЛАГЧ(66.181.183.194) 2023 оны 12 сарын 19

Ойлгомжтой л бна шүү дээ. УИХ-ын гишүүдийн ихэнх нь.... бас хуулийнхан гээд хуйгаараа нэрлэгдээд л эхлэнэ.

0  |  0
ЗОЧИН(202.9.40.134) 2023 оны 12 сарын 19

ГАНХУЯГИЙГ Л ГЭРЧЭЭР ОРОЛЦУУЛБАЛ ИХ ХЭРЭГ ЭЗЭН БИЕТЭЙГЭЭ ИЛЭРНЭ ГЭЖ ТОЛГОЙ УГААХ ЮМ, ТЭР ИРЭЭД ТЭГЭХГҮЙШТЭЭ, хулгайч хулгайчаа заахгүй ээ, АМИА АРГАЛАХ Л ГЭНЭ, ЯГ ЭНД СУУЖ БАЙГАА БУСАД ХУЛГАЙЧИД ШИГЭЭ

0  |  0
S(59.153.113.59) 2023 оны 12 сарын 19

SEKSDN80955877

0  |  0
Top