УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж байгаа "Нүүрсний сонсгол"-ын хоёр дахь үе шат хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн нээлттэй сонсголоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой зургаан сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах юм. Энэ хүрээнд 51 гэрчийг дуудсан байна. Одоо "Чалко Трейдинг Хонконг" компанитай байгуулсан гэрээний асуудлаар шинжээчийн дүгнэлтийг сонсож, хэлэлцэж эхэллээ.
Энэ үеэр гэрчээр дуудагдсан Сангийн сайд асан С.Баярцогт "Намайг Сангийн сайд байхад стратегийн ордуудаас орлого төвлөрүүлэх үүргийг УИХ-аас авсан. Өөрөөр хэлбэл, Хүний хөгжлийн сангийн тухай төсвийг жил болгон баталдаг. Жил болгон тогтоолоор зарлагыг нь баталдаг. Энэ хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд Тавантолгойн зүүн цанхи, баруун цанхи хоёр дээр хоёр төрлийн хэлэлцээр явагдаж байсан. Нэг нь дотоодын үйлдвэрлэлээрээ үйл ажиллагаагаа явуулах, нөгөө нь гаднын хөрөнгө оруулагчдын татах замаар үйл ажиллагааг нь жигдрүүлэээд явуулах зүйл яригдаж байсан. Би 2011 оны урьдчилгаа төлбөр 463.5 тэрбум төгрөг гэдэг нь 250 сая ам.доллараар тухайн үеийн ханшаар үржүүлсэн гэж ойлгож байна. Тэгэхээр эдийн засагт үзүүлж байгаа нөлөөлөл нь буруу байсан гэдэг дүгнэлт хийгээд байна гэж ойлголоо. Эсвэл зүгээр байгаа фактыг л дурдаад байгаа юм уу, шинжээч ээ" гэлээ.
Түүнчлэн "Энэ гэрээг хоёр компанийн хооронд хийсэн болохоор Засгийн газар оролцоогүй ээ. Засгийн газрын хийдэг ажил, аж ахуйн нэгжийн хийдэг ажил бол хуулиар зааглагдсан зүйл" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл ( 7 )
Новш
shiren nuurtei psda shuu
Шир юмаа.
Шоронгын хулгайчм
ямар нүүрээрээ олны өмнө гарч чадаж байнаа
ene novshd hen itgeh be dee..
Энэ новшийн хулгайчийг барьж луйварын хөрөнгийг нь хураа