Нүүрсний сонсгол боллоо гээд юу ч өөрчлөгдөхгүй

2023 оны 12 сарын 20

УИХ-ын Хяналтын сонсгол жүжгийн гуравдугаар үзэгдэл “Нүүрсний сонсгол-2” нэртэйгээр эфирт шууд цацагдах өдөр. Өмнөх хоёр  үзэгдлээр нийгэмд шуугиан тарьж, ард түмнийг бухимдуулж, талцуулж хэрэлдүүлснээс өөр үр дүн юу гарав. Одоо бараг мартагдсан. Жүжгийн нэгдүгээр  үзэгдэл болох Хөгжлийн банкны Хяналтын сонсголын үр дүн юу болов гээд асуувал мэдэх, хариулах хүн бараг гарахгүй дээ. 2-р үзэгдэл саяхан гарсан учир Ханбогд сум газраа Хятадуудад өгчихсөн юм байна гэдгийг л мэддэг боллоо. Үүнийг сүүлийн долоон  жил тасралтгүй эрх барьж байгаа нөхдүүд мэдэхгүй байсан гэдэгт хэн ч итгэхгүй. Гэтэл тэр хэрэг нь 2023 оны есдүгээр сарын 23-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокурорын хяналтын шатанд явж байсан. Энэ хэрэгт нийт 11 хүнийг яллагдагчаар татагдсан байжээ. Энэ 11 хүний толгойлогч гэх маягаар сумын Засаг даргыг сүр дуулиантай зарлалаа. Яллагдагчаар татагдсан байсан "Ажнай"-н Д.Бат-эрдэнийг байцаалаа. Өмнө нь хууль хяналтын байгууллага шалгаад шийдэж байсан асуудлыг олны өмнө байцааж жүжиг тоглолоо. Сөрөг хүчнээ идээчин угаачнаар нь цоллоо, өөр юу болов. С.Ганбаатар намайг гүтгэлээ гээд гомдол гаргаж байна. 10 хоноход бүгд мартагдаж байна. Мартуулах ажлыг ч шатахуун, тог цахилгаан, сэтгүүлчийн асуудлаар сайн булж дарагдууллаа. Үүндээ ч гаршсан.

Одоо эрх баригч намаа намнах юм гэнэ. Хөгжлийн банкны сонсголоор ямар хохирол барагдуулав. Нэг сэтгүүлч л би энэ асуудлыг сөхөөд хэдэн их наядын хохирол барагдууллаа гээд байсан. Б.Энхбаяр ямар өр барагдуулав. Хэнд хариуцлага тооцов. Энэ сонсгол ямар ач холбогдолтой юм. Жинхэнэ гэмт хэрэгтнүүдийг илрүүлж чадаж байна уу?. Ач холбогдол нь юу юм. Тэр газрын наймаа, хоосон машин, мөргөцгийн хулгай, 44 ихнаядын хулгайг хууль хүчний байгууллагууд илрүүлж чадахгүй дорой байдалд ороод, УИХ-с тусламж хүслээ гэж үү? Энд нэг л шалтгаан байгаа гэж харагдаж байна. Энэ бүх хулгай луйварт эрх баригч нар, ҮАБЗ, УИХ-ийн гишүүд, цагдаа, тагнуул нийлээд нэг сүлжээнд орж энэ хэргийг үйлдсэн тул аль ч шатандаа хэрэг замхрах гээд, за сайндаа ч биш дээ үнэндээ бол мөнгөний түрийвчийг хэн атгах вэ? Хэн улс төрийн эрх мэдлийг атгах вэ? гэсэн далд тэмцэлдээ ард түмнийг, хэвлэл мэдээллийг, ашиглан хуурамч дүр эсгэн сайн хүн болж харагдах гэсэн арчаагүй тоглолт хийж байгаа юм.

Ард түмэн бол хармааны хулгай, жижиг залилан, дээрэм, хоорондын зодоон цохион хийгээд түүнийхээ горыг амсаад шүүхээс зохих ял шийтгэлээ хуулийн хүрээнд сайн хүртдэг. Харин энэ том луйвар булхай хулгайг эрх мэдэлтэй нөхдүүд өөрсдийн гар хөл, бөгс долоогч нараараа дамжуулан хийнэ. Банк дампууруулна, сангуудыг хоосолно, орд газрыг өөрсдөө авч алга дарам цаасаар хэдэн зуун сая доллораар наймаална, Монгол Улсын газрыг хэдэн зуун га газраар нь зарна, барьцаална, элдэв тендер төсөл хусна, авлига нэхнэ, гэмт хэрэгтээ хэнийг ч хамаагүй гүтгэнэ. Энэ бүгдэд хэн буруутай вэ?, шуудхан хэлэхэд үүнд манай 1992 оны Үндсэн хууль буруутай. Үндсэн хуулиар бий болгосон төрийн тогтолцоо буруутай. Үндсэн хуулиар төрийн өмчийг баталгаажуулж өгсөн Үндсэн хууль буруутай. УИХ-ийг төрийн эрх барих дээд байгууллага болгож өгсөн Үндсэн хууль буруутай.  УИХ бол хууль баталдаг байгууллага болохоос биш төр барьдаг, гүйцэтгэх засаглалын байгууллага биш. Төрийг шүтэх, төрийг бэхжүүлэх, төрийг өмч хөрөнгөтэй байлгах тогтолцоог бий болгож өгсөн Үндсэн хуулийн буруу. Яагаад гэж үү?

Төрийн өмч, төрийн нийтийн өмч гэдэг бол яг үнэндээ хэний ч өмч биш гэдгийг л бид сайтар ойлгох хэрэгтэй байгаа юм. Хууль, шүүхийн өмнө хариуцлага хүлээх болохоор төр гэдэг субъект огт байдаггүйг бид ойлгох хэрэгтэй. Төрийг шүтэж 100 жил амьдарлаа. Төр гэж хэн юм бэ?. Төр гэж төрийн тэргүүн үү?, Засгийн газрын тэргүүн үү?, УИХ-ын дарга уу, төрийн цагдаа юм уу?. Ийм эзэн биегүй зүйлийг өмчийн эзэн болгохоор юу ч хийхээс буцахгүй амар хялбар аргаар баяжихыг хүсэгчдийн арми төрийн өмч нэртэй хэний ч биш өмч хөрөнгийг яаж ийгээд хулгайлж, завшиж байгаа юм. Энэ талаар “Үндсэн хуулийн тайлбар философи”,  “Шинэ хувьсгал” номуудаас тодруулж унших боломжтой тул ингэсгээд орхиё.

Үндсэн хуулиар тогтолцоо нь буруу байхад эрх мэдлээ хэтрүүлсэн, өмч хөрөнгө завшсан гээд хэн нэгнийг буруутгаад байхын оронд хувь хүн албан тушаалд очоод эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах боломжийг нь олгодоггүй Үндсэн хуультай болох талаар бид ярих ёстой. Хяналтын сонсголоор ярьж байгаа мөнгөн дүн өндөр боловч цаашид дахин ийм хулгай гарахгүй байх нөхцөл болмжийг бий болгоно гэсэн итгэл үнэмшил байхгүй. Ингэж хэлснээрээ хэн нэгнийг өмөөрөх гэсэн юм биш. Хэн нэгнийг өөрчилж солиод юу ч өөрчлөгддөггүй гэдгийг бид мэддэг болсон. Н.Энхбаярыг, Ц.Элбэгдоржийг, М.Энхболдыг өөрчилчихвөл Монгол шудрага гоё болох гээд байна гэсэн нь худал байсныг бид мэддэг болсон. Монголчууд бид сүүлийн 30 жил бүх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараа ямар нэгэн шалтгаанаар мууллаа, халлаа, солилоо. Тэгээд Монгол улс хөгждөггүйг бид хангалттай харлаа шүү дээ. Ойлголт буруу бол шийдвэр, үр дүн буруу л гардаг. Иймд энэ бүхнийг засах, зөв голдиролд оруулах ганц зам бол буруу бүхний үндэс болсон Үндсэн хуулиа шинэчлэх юм.

Эрхзүйч М.САЙНБАЯР

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.184) 2023 оны 12 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(129.205.113.184) 2023 оны 12 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Лорж(66.181.188.40) 2023 оны 12 сарын 20

Чи юм ойлгодоггүй тэнэг бна. Их юм гарлаа. Чи ажнай хэмээх шондом батэрдэнийг өмөөрч бна. Нүүрсний хулгайч гэдгийг н.ь чтч өөрөө хүлээн зөвшөөрч бгаа. Их өөрчлөгдөнө. Шүүх хурал биш. Ард иргэдийг мэдээлэлээр хангах ёонсгол. Шийтгэх эс нь хуулийн байгуулалгын ажио. Хувхай тэнэг пиз минь

0  |  0
Зочин(202.126.88.234) 2023 оны 12 сарын 20

Энхбаярыг солиод дордсон. Бүх аймар хулгайнууд Энхбаярын дараа гарсан бн шүү.

0  |  0
Лолоо(66.181.188.40) 2023 оны 12 сарын 20

Өөрчлөлт бүү гараасай гэж чи залбираад нэмэргүй. Тарваган хүзүүт чинь ард түмэнээсээ ял сонсоно.

0  |  0
Олдлх(66.181.188.40) 2023 оны 12 сарын 20

Элбэгдорж яг ийм үг анхны сонсгол дээр хэлж байсан шүү. Тэгээд удалгүй таван толгойг хятад 100 жилээр өгье гэж улёаас урвасан нь илчлэгдсэн шүү. Энэ хүнийг шалгах хэрэгтэй.

0  |  0
Олдлх(66.181.188.40) 2023 оны 12 сарын 20

Элбэгдорж яг ийм үг анхны сонсгол дээр хэлж байсан шүү. Тэгээд удалгүй таван толгойг хятад 100 жилээр өгье гэж улёаас урвасан нь илчлэгдсэн шүү. Энэ хүнийг шалгах хэрэгтэй.

0  |  0
Чогдон(66.181.188.40) 2023 оны 12 сарын 20

Сайнбаяр гэгч чи мандахбаяраа аваад ир. Чамайг хэний зараалаар ийм юм бичсэгийг мэдэхгүй юм. Гэхдээ чиний хэлээд бгаа 2 хүнийг зайлуулсанаар өөрчлөлт гарсан. ЖНЬ: энэ олон хулгай мл болж байна. Чиний нүд тэр 2-с авсан цустай мөнгөндөө таг сохлрч. Буцаж бүү хараа орллсой. Чам шиг эрх зүйч байсанаас эргүү төлөг байгаад нүд анвёан нь дээр

0  |  0
Top