Хэн нь "ХУЛГАЙЧ" вэ?!

Б.Төрбат | Zindaa.mn
2023 оны 12 сарын 20

УИХ-аас зохион байгуулж байгаа нүүрсний хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.12.20/ гурав дахь өдрөө үргэлжилнэ. Өнгөрсөн хоёр өдөр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, А.Адъяасүрэн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд асан С.Баярцогт, Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш зэрэг төрд өндөр албан тушаал хашиж байгаа, хашиж явсан олон хүн гэрчийн суудалд сууж, тайлбар өглөө. 

Эхний өдрийн сонсголын "гол дүр" УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, А.Адъяасүрэн нар байв. Тэд өөрсдийгөө ямар ч гэмгүй, сөрөг хүчнийхээ гишүүдийг гэрчээр дуудаж, улстөржүүлж байна гэх утгатай үгийг дайсан. Гэсэн ч шинжээчдийн дүгнэлтэд тэдний хамаарал бүхий олон компани их хэмжээний бүртгэлтгүй нүүрс хил давуулсан болох нь дурдагдаж, баримт ил болсон билээ.

Харин хоёр дахь өдрийн сонсголын "гол дүр" Сангийн сайд асан Б.Баярцогт, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хоёр байлаа. Учир нь, тэднийг "Чалко Трейдинг Хонконг" компанитай байгуулсан гэрээний асуудалтай холбогдуулж, гэрчээр дуудсан юм. 

Гайхмаар нь, тэд бас л өөрсдийгөө буруугүй гэж тайлбарлав. Түүгээр ч зогсохгүй ямар асуудалд холбогдож, ямар үндэслэл шалтгаанаар ГЭРЧЭЭР ДУУДАГДСАН болохоо ойлгохгүй байна гэж хэлэв.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Чалкотой яг яаж холбогдоод энд сууж байгаагаа сайн ойлгохгүй байна. Шинжээчийн дүгнэлтийг харлаа. Үнэтэй холбоотой зүйл ярьж байна. Үнэ зах зээлийнхээ нөхцөл байдлаас хамаараад өсөж, буурч явдаг. Өндөр үнэтэй байх үед хийсэн гэрээ бол сайн гэрээ. Үнэ буурсан үед гэрээнийхээ нөхцөлөө ашиглаад явбал сайн. Гэрээ байгуулчхаад үнэ өсөөд явчихвал алдагдалтай байх магадлалтай. Тэгэхээр би үнэ өндөр байх үед гэрээ хийгдсэн юм байна. Дараа нь үнэ унаад эхлэх үед ажлаа авсан хүмүүс гэрээнийхээ нөхцөлүүдийг ашиглаж чадаагүй юм байна гэж ойлголоо" хэмээн ярьсан.

Тэгвэл Сангийн сайд асан С.Баярцогт "Намайг яагаад сонсголд дуудсаныг ойлгохгүй байна. Тухайн үеийн Сангийн сайд байсан болохоор энэ асуудлыг мэдэж магадгүй гэж бодсон байх. Энэ гэрээг хоёр компанийн хооронд хийсэн болохоор Засгийн газар оролцоогүй ээ. Засгийн газрын хийдэг ажил, аж ахуйн нэгжийн хийдэг ажил бол хуулиар зааглагдсан зүйл" хэмээн хэлсэн билээ. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.184) 2023 оны 12 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(129.205.113.184) 2023 оны 12 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
S(139.5.217.46) 2023 оны 12 сарын 20

SEXSDI JARGAAN80955877

0  |  0
Зочин(103.212.119.130) 2023 оны 12 сарын 20

Ингэж сүр сүр болж байгаад сүүлдээ хэн нь ч хул гайч биш байгаагүй юм байна гэж төгсөх байлгүй дээ

0  |  0
Иргэн(202.9.46.153) 2023 оны 12 сарын 20

Энэ МАН ын хулгайч Б Энбаяр гэгч нөхөр АН ынхнаар туг тахичих санаатай гаар МАН ынхаа нөхдүүдийг хамгаалж үлдээд байгаа нь илт байна. Шудрага шийд гарах нь өнгөрлөө дөө.

0  |  0
Ха(219.148.170.122) 2023 оны 12 сарын 20

Баярцогт Хүрэлбаатар хоёр ямар ч хамааралгүй юм байна

0  |  0
иргэн(202.9.46.172) 2023 оны 12 сарын 20

Монголоор дүүрэн хувалзнууд хулгайчууд, дээрэмчид, урвагчид байхад МОНГОЛ УЛС яаж хөгжих юм билээ?????? хэн үүнийг таслан зогсоох ёстой юм бол? сая саяар нь тонн нүүрс гарч байхад мэддэггүй өмнөд хил маань огт эзэнгүй юм байна шүү дээ...нүүрсний машинуудаар сая хятад ачаад ороод ирэхэд бас л мэдэлгүй оруулчих юм байна л даа!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

0  |  0
Top