Н. Болорхүү: Бид энд зогсохгүй, амжилт бол зогсох цэг биш аялал

2023 оны 12 сарын 20

2021 онд хоёр ажилтантай үүсгэн байгуулагдаж байсан "ТЕКСТРИМ" ХХК, бид бүхний мэдэхээр Timely.mn цаг бүртгэлийн ухаалаг платформын хамт олон ердөө хоёр жилийн дотор 800 байгууллагын цаг бүртгэлтэй холбоотой асуудлыг шийдэж, бүтээмжийг нэмэн, мэдээлэл технологийн салбараа тэргүүлэн амжилттай ажиллаж байгаа эрч хүчтэй залуу хамт олон билээ.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд баг хамт олноо бүрдүүлэн, тэдний бүтээн бий болгосон  бүтээгдэхүүн үйлчилгээ TIMELY нь 2023 оны хувьд Монголын хамгийн том хоёр Awards-д нэр дэвшин гарч ирлээ.

Монголын Мэдээллийн Технологийн Салбарын Awards

Монгол улсын хэмжээнд 2023 онд нэвтрүүлсэн апп, систем, платформ, үйлчилгээний "Шилдэг Стартап" шагналын эзнийг CIO club, МOSА, Dreamers, Woman in Tech, Startup Mongolia, IT Park, Монголын Финтекийн холбоо, Start Venture Builder, Dig IT, SMS Mongolia, МБХ-ны МТ зөвлөл, Innovation HUB зэрэг байгууллагууд хамтран тодорхойлж 2023 оны “ШИЛДЭГ СТАРТАПП”-аар  TIMELY  хамт олныг шалгарууллаа.

Unread Awards

2016 оноос эхлэн Монголын гарааны бизнесийн орчинд амжилт, нөлөөллөөрөө манлайлж буй шилдгүүдийг нэр дэвшүүлж, алдаршуулан урамшуулах зорилгоор энэхүү шагналыг гардуулж эхэлсэн. Unplug 2023 арга хэмжээний хамгийн хүндтэй хэсэг бол Unread Awards шагналын "ШИЛДЭГ АПП"-аар TIMELY апп шалгарлаа.

TIMELY нь байгууллагын цаг бүртгэлийн уламжлалт системийг халж, ажилтан нэмэлт төхөөрөмж ашиглахгүйгээр аппаар цаг бүртгэлээ хийж, байгууллагад эерэг соёлыг бүрдүүлэх, ажилтан болон ажил олгогч хоорондын харилцааг үр дүнтэй, хурдан, хялбар болгож буй цаг бүртгэлийн ухаалаг платформ бөгөөд өнөөдрийн байдлаар 800 гаруй байгууллагын 36000 гаруй ажилтан өдөр бүр TIMELY апп-аар ажлын цагаа бүртгүүлж байна.

 

Facebook холбоос: https://www.facebook.com/Timely.mn/

Timely.mn вэбсайт: https://timely.mn/ 

Timely.mn танилцуулга: https://admin.timely.mn/intro.pdf 

Холбогдох: 7505-9955

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top