Ц.Пүрэвхүү: Би 78 сая төгрөгийн урамшуулал аваагүй

Автор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 21

УИХ-аас зохион байгуулж байгаа "Нүүрсний сонсгол"-ын хоёр дахь шат өчигдөр /2023.12.21/ гурав дахь өдрөө үргэлжилсэн. Энэ үеэр "Тавантолгой түлш"  ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд өөрсдөдөө 1.1 их наяд төгрөгийн урамшуулал авсан гэх баримт ил болсон. Тухайлбал, "Утааны эсрэг ээж, аавуудын холбоо"-ны тэргүүнээр ажиллаж байсан Ц.Пүрэвхүүг 78 сая төгрөг шагнал, урамшуулалд авсан гэх мэдээлэл түгсэн. Тэгвэл тэрбээр уг асуудалд өөрийн цахим хуудсаараа дамжуулж, тайлбар өгчөө. 

Ц.ПҮРЭВХҮҮ: Би үнэхээр 78 сая төгрөгийн урамшуулал аваагүй. НЭГ ИХ НАЯД НЭГ ЗУУН ТЭРБУМын зарцуулалтыг миний зургийг тавьж намайг гүтгэж өнгөрөөх л арга бодож олж эд нар. Хэн тэр их мөнгийг нууцад хамруулахыг зөвшөөрсөн юм тэршийдвэр гаргасан хүмүүс хавиасаа их наядынхаа эзнийг олох хэрэгтэй дээ. Ялангуяа сүүлийн 2 жилд төсөв нь асар их хэдэн зуун тэрбум төгрөгөөр өссөн, энэ үеийн захирал Даваацэрэн нь Хэнтийн хүн, тэр хүнээсээ асуул даа. Тэр Даваацэрэнг хэн томилж хэний Засгийн газрын үед энэ утаа нь ингэтлээ замаа алдсан юм бэ. Намайг гүтгээд муулаад НЭГ ИХ НАЯДЫГ зарцуулсан ажил нь сайжирчихдаг бол яая гэхэв. Би 2018-2021 онд гурван жил гаруй ТУЗ-д нь ажилласан. Ажиллахдаа би борлуулагч нартайгаа өдөр бүр уулзаж түлшний нийлүүлэлт, иргэдийн гомдол санал бүгдийг нь сонсч ямар сайндаа түлш шуудайлах хүн хүч дутагдаад байхад нь хүртэл залуусыг уриалж хамт түлш шуудайлж явсан. Тухайн үед хуулийн дагуу бүх ТУЗ-н гишүүд цалин авдаг байсан. Цалин нь сарын 550 мянган төгрөг байснаа сүүлд 750 мянган төгрөг билүү нэмэгдэж байсан. Энэ нь үнэндээ иргэдтэй борлуулагч нартай уулзаад явахад хаанаа ч хүрдэггүй байсан, хааяаа халуун сав цай хоол бариад очдог байсан. Тэд маань намайгаа сайн мэднээ. Эхний хоёр өвөл утаа харьцангуй багасч бүгд л хөл хөөр болж байсан. Жирийн ажилчин залуусын хөлдөлмөрийн үнэ цэнийг унагасан жинхэнэ хулгайчдаа, эс үйлдэхүйтэй цэмбэгэр, ордондоо тухлаж байгаа дарга нараа гоочлооч. Надад хийсэн хулгай нүгэл байсан бол хамгийн түрүүнд шоронд ачих байсан биз.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.127.136) 2025 оны 03 сарын 13

Энэ Монголчууд 1 хоногийн оюун ухаантай тэ. Аль хэдэн жилийн өмнө мөнгө авсан нь ил болсон ш тэ. Одоо л гэнэт мэдэж байгаа юм шиг шуугиж гэнэ. Тэр үед бас шуугаал байсан биз дээ.

1  |  0
Зочин(139.5.218.227) 2025 оны 03 сарын 13

ПААААХ ЭНЭ ХҮҮХЭН Ч ХИЙХГҮЙ ЮМГҮЙ ХОРЛОН САНААТАЙ ЗҮГЭЭР Л АН-ЫН БУУНЫ НОХОЙ БӨГСНИЙ АЛЧУУР БИЗДЭЭ

1  |  0
Jdhd(59.153.115.38) 2025 оны 03 сарын 13

Sejgiin sanaatai avgai

1  |  0
Шагдарваанчиг(66.181.188.40) 2025 оны 03 сарын 13

Мангар даваацэрэн манай хэнтийн хүн биш. Газао нутгаа хуэахп зардаг ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫН НЭГ. Мөнөөсөө мөн билээ.

1  |  0
Zochin(188.156.90.56) 2025 оны 03 сарын 13

TSAGAAN TSAASAN DEER HARAAR CHINII NERIIG USEG,USGEER NI BICHSEN BNA. SHANTAACHIN AVGAI. TUMNII ZOVLONGOOR MUNGU HIIJ, BAYJSAN BALAI AVGAI, TUMNII HARASLIIG IDEJ UHEEREI.

2  |  0
DR. ADITYA(129.205.113.184) 2025 оны 03 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

2  |  0
DR. ADITYA(129.205.113.184) 2025 оны 03 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

1  |  0
1(202.21.107.119) 2025 оны 03 сарын 13

ene hurtel ulaihgui shaana hereg algaa

3  |  0
зочин(66.181.189.166) 2025 оны 03 сарын 13

шалгаад гараад ирнэ дээ хөө

3  |  0
Зочин(103.29.144.250) 2025 оны 03 сарын 13

Амаа таглуулсан чинь үнэн

3  |  0
Хошгормаа(103.57.94.79) 2025 оны 03 сарын 13

Одоо чи яаж ч social-доод нэмэргүй ээ. Ёстой Хошгормаа юм даа.

4  |  0
zochin(59.153.115.41) 2025 оны 03 сарын 13

za shaaj baina daa

3  |  0
zochin(202.179.21.252) 2025 оны 03 сарын 13

ichehgui shaaana biz

3  |  0
Close menu