Майничи сонины өчигдрийн дугаарт цөмийн хаягдлын талаар нийтлэгдлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 21

Монгол-АНУ-Япон гурван улсын хамтран хэрэгжүүлж буй төслийн талаар Японы Майничи сонин анхлан мэдээлж энэ асуудал дэлхий нийтийн анхаарлыг татсан билээ. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор өчигдөр дахин нэг нийтлэл гарсан байна. Ингээд  уг нийтлэлийг та бүхэндээ орчуулан хүргэе .
Япон-АНУ-Монгол гурван улс хамтран зохион байгуулж байгаа  төслийн хүрээнд Монголоос уран олборлож, хаягдлыг нь Монголд хадгалах талаар даваа гарагт Кёодо ньюс мэдээллээ. 
“Иж бүрэн үйлчилгээ” үзүүлж байгаа Монголын тал энэ гэрээнд голлох үүргийг гүйцэтгэж байгаа юм. Энэ утгаараа Монголчууд дэлхий дахинд үлгэр дуурайлал болох юм байна. 
Төслийн хэлэлцээрийн хүрээнд Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг болон АНУ-ын цөмийн эрчим хүчний аюулгүйн ажилтнууд манайд ажиллаж,  техникийн туслалцаа үзүүлэх юм билээ.  
Өнөөдрийн байдлаар Фукушима дахь Дайчи цөмийн цахилгаан станцыг нөхөн сэргээхээр ажиллаж байгаа бөгөөд энэ ажиллагаанд зарим төрийн бус байгууллага оролцож байгаа юм байна. 
Цөмийн эрчим хүч хэрэглэгч Япон, Америкчууд  техник тал дээр ямар улстай, хамтран ажиллах талаар судалгаа явуулж байгаа бөгөөд эцсийн байдлаар шийдвэрээ гаргаагүй байгаа юм. 
Гэрээ нэгэнт үзэглэгдэх нь тодорхой болсон болохоор Япон болон Америкийн талууд хэдийнээ дараагийн ажил болох  маркетингийн ажлаа эхлүүлээд байна. Энэ алхмыг шүүмжлэгчид харин цөөнгүй байгаа юм. 
Өнөөдрийн байдлаар гурван улсын төлөөлөгч “бүрэн үйлчилгээний”  талаар ярилцаж байгаа бөгөөд зарим нэг өөрчлөлт оруулж байгаа юм байна.    Японы төлөөлөгчдийг  тус улсын Эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн сайд, АНУ-ыг төлөөлөгч гадаад хэргийн сайд  тус тус ахалж байгаа бөгөөд өнгөрсөн 2-р сард тохиролцоо хийгээд амжсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. 
Одоо монголын талаас хууль санаачлагчид  дуусгаагүй ажлаа гүйцээх дутуу  байгаа гэнэ.  Монголын тал хуульдаа өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа бөгөөд  Арабын нэгдсэн хаант улсад уран нийлүүлэхээр төлөвлөөд байна. 
Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

А.Аюурзана
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top