Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арванхоёрдугаар сарын 27-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” байгуулах тухай Засгийн газрын 411 дүгээр тогтоолыг өөрчлөн найруулав. Энэ дагуу 2024-2028 онд Улаанбаатар хотод “метро”-г барьж байгуулах гүйцэтгэгч болон менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын сонгон шалгаруулалтыг олон улсад нээлттэй зарлах ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулах эрхийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нарт олголоо. Мөн 2024 онд санхүүжих эх үүсвэрийн холбогдох тооцоо, судалгааг боловсруулж, НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлж, нийслэлийн төсөвт санхүүжилтийн эх үүвсэр болон хөрөнгийн зардлыг тусгаж шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт даалгалаа.
Засгийн газраас “Метро”-ны ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж, батлах чиг үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Улаанбаатар хотод өмнө нь хийгдэж байсан БНСУ-ын “Суонг Инженеринг” ХК-ийн 2011 онд боловсруулсан ТЭЗҮ болон “Жайка” олон улсын байгууллагаас 2013 онд боловсруулсан ТЭЗҮ-г тус ажлын хэсгийнхэн харьцуулж судалж дууссан байна.
Эдгээр ТЭЗҮ-үүдэд Улаанбаатар хотын хөрсний бүтэц, гүний усны талаарх урьдчилсан дүгнэлтийг боловсруулахдаа 1983 онд хийсэн хөрсний гүний өрөмдлөгийн судалгаанаас трассын дагуух таван цэгийн өрөмдлөгийн мэдээллийг ашигласан учир 40 жилийн өмнөх уг мэдээллийг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн байна. Мөн “Жайка” олон улсын байгууллагаас 2013 онд хийсэн судалгаагаар 2030 оны Улаанбаатар хотын хүн амын өсөлтийг урьдчилан тооцоолж, өдөрт 976 мянган хүн метрогоор зорчихоор тооцсон байна. Гэтэл хүн амын огцом өсөлт бий болж, жилд дунджаар 40 мянган иргэн шинээр шилжин суурьшиж, 2023 оны байдлаар Улаанбаатар хотод 1.6 сая хүн амьдарч буй тул уг судалгааг бас шинэчлэх шаардлага үүсчээ.
Сэтгэгдэл ( 5 )
Metrogoo herejuulj uzeeerei eee.Guj bn.Ard tumenee metrotoi bolgoj bugluruluud salgaj ugbul bayarlaad talarhaad barshgui talarhal irne shuuu Nyambaatar dargaaa
Утаа түгжрэлээ шийдэж чадахгүй байж юун метро вэ барахгүй барахгүй
Ажил алба нь томдсон хүн метро бол сонгуулийн шоу бүү итгэ
Bas UB iinn tsevet us n hotiinhoo dooroos shahuu avdag, metro uhaad ehleheer naad 200000 jorlongiin bohir chin , gunii tsever ustaigaa hussen huseegui holildono..UB gazar hudluliin idevhitei zone, golooroo shavar namag hoiguuraa had chuluu.Suuldee ta nar zardalaa diilehgui.Zardal chin 2-3 harhorin hot barih hemjeend usnu gej oilgooroi.Har horin hotiig mongoliin uls tur soyoliin tuv bolgochihoor hussen huseegui naad UB iin hun am ger horoolol 2 chin ustana.Metro barih shaardlagagui.utaa tugjrel 2 chin ch alga bolno .MANgar yum bithii hiigeerei guiyal Bat uul hurtel barahgui gedgee uhaarsandaa
MAN iig uls turiin tavtsangaas archih nugelt uil bol metro shuu.Mash undur zardaltai.Udur bolgon zardal n ogtsom ogtsom usdug .Anhnii tusuvt zardal n heden zuu dahin usdug evgui ajil.Deer n UB shig 4 uuliin hoorond baastaigaa hutgaldsan tosgond baridag zuil bish.yavaandaa hun am n 5n sayas deesh , ezkeh talbain UB aas 4-5 dahin tom hotod barigadaj baij mash udaan hugatsaand zardalaa nuhdug buteen baiguulalt.Barag naad metrond oroh zardalaar chin Harhorum hotiig ulger jishee zurag tusuluur buteej bolno.Yadaj tuluvlusun zardal chin metroniih shig udur shunugui nemegdehgui.Jorlon uhaad demii\n\n\n