Д.Мөнх-Эрдэнэ: Хүүхэд хүчиндсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хохирогчийг 18 нас хүрсний дараа тоолно

2024 оны 01 сарын 03

Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлж, УИХ-аар 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эцэслэн баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлэл хийлээ.

Эдгээр хууль нь 2024 оны нэгдүгээр сарын 01-ээс хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлсэн.

(2024.01.03)


Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгасан.

Хөөн хэлэлцэх хугацаа нэмэгдэж байна. Бүх насаар оногдуулах ял зааснаас бусад хүүхдийн эсрэг үйлдсэн хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, хохирогчийг 18 насанд хүрсний дараа тоолж эхлэх өөрчлөлтийг оруулсан.

Мөн бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг, бэлгийн мөлжлөг, хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж худалдаалж, Монгол Улсын хилээр нэвтрүүлж, байнга тогтвортой зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хорих ялын дээд хэмжээ 20 жил байсныг 25 жил болгон нэмэгдүүлсэн" гэв.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(66.181.179.76) 2024 оны 01 сарын 05

SEXSDN80955877

0  |  0
Ард(202.9.46.10) 2024 оны 01 сарын 05

Нам намаараа ээлжлээд энэ монголын хөгжлииг иргэдиин боломжииг хулгаалагч авилагч өлөн хулгаачуудын ялыг хатуу өгдөг болохгүй бол монгол хөгжхөд хол юмдаа чааваас солонгосыг хар хатууль ялтай яаж хөгжиж байна малуудааа

0  |  0
Монгол улсын иргэн(202.9.47.2) 2024 оны 01 сарын 04

ХҮЗХЭД ХҮЧИНДСЭН ЛАЛРУУДАА ШИЫТГЭХГҮЙ ҮХСЭНИЙ ЧИНЬ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ЭНЭ ТЭР ВЭ. ТА НАРБН ЭХНЭР, ХҮҮХЭД, ЭГЧ ДҮҮСИЙГ ЧИНЬ ХҮЧИНДЭЖ, АЛВАЛ ХЭДЭН ЖИЛ ХЭЛЭЛЦЭХ ВЭ ТА НАР ЭОХЭМ ХҮНДЭТ ГИШҮҮДЭЭ. ХУДЛАА ХУУДЬ САГААЧИЛЖ ХУЦАЖ СУУХААР МОНГОЛЫН ТӨРӨӨС ЗАЙЛААЧЭЭ. ХҮҮХЭД ХҮЁИНДЭЭД БАЫГААГ МЭДСЭЭР БАЙЖ ЮУГАА ХНЛЭЛЦДЭГ БАЫНАА. ТЭР ХУЛГАЙЧУУДТАЙГАА ХАМТ ҮХЭЖ ДАЛД ОРЦГОО ТА НАР. МАН-Ы ХУЛГАЙЧУУД

0  |  0
Хов хов(76.105.223.57) 2024 оны 01 сарын 03

хөөн хэлэлцэх хугацааг гэдэг новшийн юм аа болиоч

0  |  0
Top