Япон: Хувь хүртсэн парламентын гишүүнийг баривчилжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 08

Токио хотын прокурорын газар парламентын доод танхимын гишүүн Ёшитака Икэдаг баривчилжээ.

Эрх баригч Либерал ардчилсан намын гишүүн Икэда намын төсвийг хариуцаж байсан нарийн бичгийн даргатай хуйвалдан, хандивын мөнгөнөөс нийт 48 сая иений хувь хүртсэн байна. Тэрбээр намд өргөсөн хандиваас хувь хүртсэн хэргийг шалгах хүрээнд баривчлагдаж буй анхны хууль тогтоогч болж байна.

Намд өргөсөн хандивын мөнгөнөөс хувь хүртсэн хэрэг ихээхэн шуугиан тарьж, Японы Засгийн газар болон эрх баригч намын удирдах түвшинд томоохон халаа сэлгээ хийхэд хүргэсэн билээ. Түүнчлэн, Японы засгийн газрын нэр хүнд 22.3 хувь буюу хамгийн доод түвшинд хүрээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б(202.9.46.98) 2024 оны 01 сарын 08

Манайд хандив байтугай идчээд згрл явж байна даа

1  |  0
З(66.181.160.79) 2024 оны 01 сарын 08

Манайд эсрэгээрээ сайд дарга болж дэвшдэг гажиг тогтолцоо байдаг ямар хугацаа туулж байж засагдах бол

0  |  0
zochin(49.97.25.111) 2024 оны 01 сарын 08

harin manai ulsd bulgelsen hulgaich nar Mongol ulsiin turd suudag ⁉️ end tendhiin хандивын мөнгөн Mongol uls turch nar hamaatan sadandaa ugdug Mongol uls ardtumen nii esreg ajil hiideg ehleed turd garhiin ardtumen nii tuluu uls ornii hugjuliin tuluu ajilna gej ardtumenees guij gardag turd garhaar bugd esregeer bol uursdiin amdral uud tataj hamaatan sadan deech tatdag bur sunthun oron Mongol yum daa

0  |  0
Зочин(202.9.40.9) 2024 оны 01 сарын 08

Манайд бол Улсын мөнгө хулгайлж намд аа талыг нь өгсөн хүн сайд болжээ.гэсэн мэдээ л гарах юм даа

2  |  0
Top