Ч.Батзориг: 3-10 сая төгрөгийн хураамж төлж, такси үйлчилгээний зөвшөөрөл авна

2024 оны 01 сарын 09

Такси үйлчилгээг зөвшөөрөлтэй болгох талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ч.Батзориг дараах мэдээллийг өглөө.


Тэрээр "Улсын хэмжээнд сүүлийн таван жилд 3170 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн байдаг. Үүнээс 2900 гаруй нь Улаанбаатарт бүртгэгдсэн байна. Гэтэл 2900 гаруй гэмт хэргийн 2116 нь зөвхөн таксины жолоочтой холбогдсон байгаа нь цаашид таксины талаар тодорхой зохицуулалт хийхгүй бол энэ харилцаа нэлээд орхигдсон байна гэж үзэж Зөрчлийн тухайн хуульд өөрчлөлт оруулсан. Ер нь Зөрчлийн тухай хууль, Автотээврийн тухай хууль, тэмдэгтийн тухай хуулиудад зохих өөрчлөлтүүдийг оруулсан.

Энэ хуулийн хүрээнд 2024 оны аравдугаар сарын 15-аас эхлээд такси үйлчилгээний тусгай зөвшөөрлийн харилцаа үйлчилж эхэлнэ.

Өөрөөр хэлбэл, хуульд найман төрлийн шаардлага хангасан тохиолдолд нийтдээ 3-10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөөд такси үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авна. Ингээд зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж нь такси үйлчилгээ явуулна гэсэн үг.

Такси үйлчилгээг одоогийн байдлаар Улаанбаатар хотод UB cub дуудлагын үйлчилгээ үзүүлж байгаа. Үүнийг хуульд такси үйлчилгээ гэж үзэхгүй байгаа. Үүнийг дуудлагын үйлчилгээ гэж өөр зохицуулалтаар зааж өгсөн.

Аравдугаар сарын 15-аас эхлээд такси үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй болоод эхлэхээр зөвшөөрөлгүй буюу энгийн хүмүүс такси үйлчилгээ хийгээд, түүнтэй холбоотой гэмт хэрэг, ослын харилцаа зохицуулагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хэрвээ зөвшөөрөлгүй такси үйлчилгээ үзүүлбэл хувь хүнийг 5 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 50 сая хүртэлх төгрөгөөр торгох зохицуулалт Зөрчлийн хуульд орсон.

Цаашдаа Улаанбаатар хотын удирдлагын зүгээс нийтийн тээврийн олон төрөлт үйлчилгээг нэвтрүүлэх бодлогыг явуулж байгаа. Энэ хүрээнд бид такси үйлчилгээ буюу цахилгаан таксинуудыг үйлчилгээнд нэвтрүүлэх бодлого явж байгаа” гэв.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
E(202.9.41.22) 2024 оны 01 сарын 13

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

0  |  0
Зочин(202.126.88.142) 2024 оны 01 сарын 13

Такси ямар ч хураамж төлөхгүй мөртлөө иргэдээс мөнгө шулдаг дээр нь доромжилдог элдвээр хэлдэг харгис хэрцгий бузар жолооч нараас хураамж 5-19 саяыг авах нь зөв дээр нь таксинууд дээр хатуу хяналттай байх нь зөвөөааа

0  |  0
Зо(202.126.89.143) 2024 оны 01 сарын 11

Тэр мөнгөө сүхбаатараас аваарай

0  |  0
t(59.153.115.57) 2024 оны 01 сарын 10

bitgie huts nohoin gulugnud mine ene ard tumen negl udur teserj delbrne de arail denduu deerlhe bna aa ard tumniig muu sain hulgaich nar

0  |  0
Зоригт (103.57.94.220) 2024 оны 01 сарын 09

Эргүүтээрэй

0  |  0
S(139.5.219.101) 2024 оны 01 сарын 09

80955877

0  |  0
S(139.5.219.101) 2024 оны 01 сарын 09

S AWI80855877

0  |  0
Зориг(139.5.216.151) 2024 оны 01 сарын 09

Наад хуулиа эргэж харах хэрэгтэй шүү амьдралаа залгуулах гэж ядарч яваа хэдэн хөгшидөө ад үзээд хэрэггүй байх энэ бол сонгуульд МАН ыг унагах гэсэн хэсэг олигоорхуудын аргаа барсан үйлдэл гэж л харагдаж байна шүү

0  |  0
Зочин(202.126.88.194) 2024 оны 01 сарын 09

Таксичид аюултай нөхдүүд маш сайн хянах хэрэгтэй бараг бүх таксийг Кодтой Регистр хаяг овог нэр нь тодорхой байх хэрэгтэй хамгийн муухай харгис нөхдүүд

0  |  1
тт(66.181.168.82) 2024 оны 01 сарын 09

уг нь зөв ч одоогоор хэдхэн машинтай такси үйлчилгээний лоббигоор хийгдэж байгаа бол такси ховордоод хэцүүдэх нь дээ, приустай хүмүүс торгуулаад эхэлбэл бослого гаргана даа

1  |  1
Эгүүнээ(202.21.124.140) 2024 оны 01 сарын 09

Хотын ойр орчим.н суурин аймаг.с ирж халтуур хийдэг цохицуулах нь зөв бхоо малнуудыг

0  |  1
Зориг (66.181.183.125) 2024 оны 01 сарын 10

Ухарч буцахгүй зоригтой бай!

1  |  1
Зориг(202.9.40.88) 2024 оны 01 сарын 09

Зөв зөв хөдөөний оркууд явж малаа маллацгаа

0  |  1
Top