Нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 71 чиглэлийг сэргээлээ

2024 оны 01 сарын 22

Нийтийн тээврийн зарим чиглэлийг сэргээх зохицуулалт хийх болсон талаар өчигдөр /2024.01.21/ мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Иргэдээс 6500 орчим санал, гомдол ирсний дагуу нийтийн тээврийн өмнө нь явж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо. Энэ нь нийтийн тээврийн нийт зорчилтын 35 хувийг бүрдүүлдэг. Эдгээр чиглэлд явах нийтийн тээврийн тоо хэвэндээ байгаа. Шинэ төлөвлөлт буюу нийт зорчилтын 65 хувийг бүрдүүлэх гол зургаан, холын 15, үндсэн 12, нийт 34 чиглэлийг мөн хэвээр үлдээж байна” гэв.

Тодруулбал, нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 110 чиглэлээс 71 чиглэлийг, шинэ төлөвлөлтийн 74 чиглэлээс 34 чиглэлийг хэвээр үлдээж байгаа юм. Тус төлөвлөлт нь өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 22-ноос үйлчилнэ.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Оюумаа “Үндсэн гол магистрал замаар явж байгаа зургаан чиглэл, хот орчмын чиглэл, үндсэн чиглэл гээд дахин төлөвлөлтийн нийт 34 чиглэлийг хэвээр үлдээж байна. Хуучин зорчдог байсан 110 чиглэлээс 71 чиглэлийг хэвээр үлдээж, 450 автобусаар үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөлөө” гэв.

Иргэд та бүхэн нийтийн тээврийн чиглэлийн мэдээллийг imap.mn сайт болон аппликэйшнээр авах боломжтой.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(43.242.243.252) 2024 оны 01 сарын 22

Үгүй мөн их ажил хийжээ ийм л хотын удирдлага их юм хийж буй дүр эсгэж байна. Сайн юм хийж чадахгүй бол зүгээр байгаа юмыг битгий оролддоо...

1  |  0
Зочин(139.5.216.186) 2024 оны 01 сарын 22

Эргэж буцсан судалгаагүй ажил хийхээ боль Нямбаатар болон түүний суганы үснүүд яасан их зардал гаргасан бол өөрсдөө төлцгөө

1  |  0
Зочин(49.0.138.195) 2024 оны 01 сарын 22

Шинэ автобус нэмэгдээд одоо л нэг сайхан болох нь гэсэн чинь юу болоод өнгөрөвдөө!

1  |  0
зочин(202.21.96.171) 2024 оны 01 сарын 22

зүүн салааны зорчигч хотын төв орхын тулд заавал дэвэн дэлхий тойрч удаан хугацаанд явах юм уу,хуучин баян хошуугаар явдаг чиглэлийг нээгээч ээ

1  |  0
Зочин(49.0.138.195) 2024 оны 01 сарын 22

Болж,болж хуучин нь хамаагүй дээр байсан бна!

1  |  0
ЗОЧИН(139.5.219.193) 2024 оны 01 сарын 22

ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН МЭРГЭЖИЛТЭН БАЙДАГ Ш ДЭЭ. МЭРГЭЖИЛ ГЭДЭГ ЮМЫГ ОР ТАС ОРХИГДУУЛААД БАЙГАА ЖИШЭЭ. МОНГОЛ УЛСАД МЭРГЭЖИЛ ГЭДЭГ ОЙЛГОЛТ 21ЗУУНД ҮГҮЙ БОЛЖ ЗӨВХӨН НАМЫН ХАРЬЯАЛАЛ, ХӨДӨӨ ГАРАЛ , НУТГИЙН ЛОБИ Л АМЬ БӨХТЭЙ ОРШИЖ БАЙГАА УЧИР ЧАДАЛТАЙ МЭДЛЭГТЭЙ БУЮУ МЭРГЭЖИЛТЭЙ СЭХЭЭТЭН ХҮМҮҮС ТӨРД ОРЖ УЛС ОРОНДОО ХҮЧЭЭ ӨГӨХ ЯМАРЧ БОЛОМЖГҮЙ . ЭНЭ БОЛ УДААН ЖИЛ БҮРЭЛДЭН БИЙ БОЛСОН УЛС ТӨРИЙН СИСТЕМ . ТҮҮНИЙ ГОРЫГ ЯДАРСАН АРД ТҮМЭН УЛНЫХААРАА ДУУДУУЛАН МАХ ЯСААРАА ЭДЭЛЖ Б/НА.

1  |  0
АРД(202.9.40.201) 2024 оны 01 сарын 22

Гадаадад сурч байсан гэх хурган дарга нарын хүүхдүүд том том жип унаж, энэд тэндхийн бааранд орж сайхарсан бэлтрэгнүүд насаараа хотод амьдарсан бидэнд яаж амьдрах, юунд суухыг, мөн юу идэхийг заах болж байна уу????????????????????????????????????? Иргэдээр их тоглоод бай Нямка минь, хэрэв МАН сонгуулиар бут унвал намын нөхдүүд нь наад нөхрөөсөө хариугаа нэхээрээ дээээээээ

1  |  0
МОНГОЛ ТӨРИЙН ШИВШИГ(202.179.24.65) 2024 оны 01 сарын 22

ҮННЭН ТЭНЭГ ГАР ЮМ ДАА НЯМБАКТЕР. ЭНЭ МАРШРУТЫГ ЗОХИОДОГ НӨХДҮҮД НЬ Ч ТЭР ЯМАР Ч БОДИТ АМЬДРАЛ МЭДЭХГҮЙ, АВТОБУСААР ЯВДАГГҮЙ, ЦҮНХ БАРИГЧ ЦАГААН ЗАХТАНГУУДЫН ХИЙСЭН АЖИЛ. ЯМАР Ч БОДИТ СУДАЛГАА ТООЦООЛОЛ, ЖОЛООЧ БОЛОН ИРГЭДЭЭС НЭГ Ч СУДАЛГАА АВААГҮЙ, ГАЛЗУУ МЭДРЭЛ МУУТ СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ НОВШИЙН ПОПРОЛТ АРД ТҮМНЭЭР ТОГЛОЖ БАЙНА. ИЙМ ХӨДӨӨНИЙ ОРК ХОТЫН ДАРГА ХИЙНЭ ГЭЖ Ч ЮУ БАЙХАВ. ХУРДАН ОГЦРООД ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ. УЛААНБААТАРЧУУД ХОТЫН ДАРГАА СОНГОДОГ БОЛЪЁ.

1  |  0
Top