Бусдын цүнхийг дээрэмдсэн бүлэг этгээдийг шуурхай илрүүлжээ

2024 оны 01 сарын 23

Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн үед “ 4 залуу намайг зодоод миний цүнхийг аваад явчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Дуудлага, мэдээллийг шалгахад 29 настай эрэгтэй Р-н цүнхтэй эд зүйлсийг 30 настай, эрэгтэй Д нь бусадтай бүлэглэн хүч хэрэглэн дээрэмдэж, зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Энэ төрлийн хэргийн эрх зүйн зохицуулалт:Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/"Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэхээр заажээ.

Иргэд Та бүхэн гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн гар утас, эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг, энэ төрлийн гэмт хэргийн санаа бодол өөртөө агуулж буй иргэн та хуулийн дээрх зохицуулалтаар хорих ял бүхий шийтгэлтэй болохыг анхаарч гэмт үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top