ОБЕГ: Дөрвөн хүүхэд түлэгдэж, эмнэлэгт хүргэгджээ

2024 оны 01 сарын 24

БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт газ дэлбэрсэнтэй холбогдуулан ОБЕГ-аас өнөөдөр /2024.01.24/ мэдээлэл хийлээ. "Их Монгол", "Дүнжингарав" худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас гал гарч автомашин шатаж байна гэх дуудлагыг 01:07 цагт хүлээн авсан. Тус дуудлагын аврах ангийн 210 гаруй алба хаагч, 48 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна. "Эдү" апартмент болон дэлбэрэлтэд өртөж болзошгүй байсан 23 том хүн, 17 хүүхдийг нүүлгэн шилжүүлж аюулгүй байдлыг хангажээ. 

Урьдчилсан байдлаар түймэрт Онцгой байдлын гурван албан хаагч амь насаа алдаж, дөрвөн хүүхэд түлэгдэлтийн байдалтай эмнэлэгт хүргэгдээд байна. 

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 35, 63 дугаар анги болон Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн гэв.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕОГООР ХҮЛЭЭН АВАХ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.148) 2024 оны 01 сарын 24

Хүүхдүүд зүгээр гэртээ унтаж бгаад аюулд өртсөн бна туйлын харамсалтай юм боллоо

0  |  0
Top