НОБЕГ | Гал түймэрт өртсөн орон сууцны 40 иргэн буудалд байрлаж байна

2024 оны 01 сарын 24

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас гал гарч, автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 01:07 цагт  хүлээн авсан.

Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 30, 34, 35, 63 дугаар анги,  Аврах ангийн нийт 200 гаруй алба хаагч, 48 автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэлээ.

Мөн гал түймрийн голомтын бүсэд Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайханаар ахлуулсан Шуурхай штаб ажиллаж, гал түймэрт өртсөн орон сууцны 40 иргэн /23 том хүн, 17 хүүхэд/-ийг Баянзүрх дүүргийн 13 хороо “Күүпер” зочид буудалд түр нүүлгэн шилжүүлж, байрлуулах ажиллагааг зохион байгууллаа.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.188.100) 2024 оны 01 сарын 25

7,8, хамгийндээд давхрын айлууд аймаар шатсан байхаа цонхоор нь гал лайвын турш их удаан дүрэлзээд л байсан.

0  |  0
S(59.153.115.120) 2024 оны 01 сарын 24

XUSNR XNTLA ZYGAATSI80955877

0  |  0
S(59.153.115.120) 2024 оны 01 сарын 24

SEXSDN80955877

0  |  0
Зочин(59.153.113.148) 2024 оны 01 сарын 24

Өвлийн хүйтэнд орон гэргүй болчлоо харамсалтай байна тусламжийн аян зохиох байлгүйдээ

0  |  0
Top