Алба хаагчид шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашин, тус уулзварын зүүн урд талын “Эдү апартмент” хотхоны 207 дугаар байр, “Глобал” интэрнэйшнл сургууль болон уулзварын баруун урд талын “Санни таун” хотхоны 830 дугаар байр тус тус гал түймэрт өртөж шатаж байсныг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 02:15 цагт тархалтыг зогсоон, 04:30 цагт бүрэн унтраасан.
Галд өртсөн орон сууцны 40 иргэн /23 том хүн, 17 хүүхэд/-ийг Баянзүрх дүүргийн 13 хороо “Күүпер” зочид буудалд түр нүүлгэн шилжүүлж, байрлуулах ажиллагааг зохион байгуусан байна.
Түүнчлэн иргэдийн зүгээс тус автомашины ослыг халтиргаа гулгаанаас үүссэн байж болзошгүй гэж таамаглаж буй. Үүнд Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар дараах хариултыг өглөө.
Тэрээр “Халтиргаа гулгаанаас болсон эсэхийг хуулийн байгууллага эцэслэн тогтооно. Нийслэл халтиргаа, гулгааг арилгах ажлыг дүүргүүд рүү шилжүүлсэн процесс хийгдсэн байгаа.
БЗД-ээс мэдээлэл авахад тус дүүрэг тогтмол давс, бодис цацаж байсан гэдэг мэдээллийг өгсөн. Хуулийн байгууллагын дүгнэлтийг үндэслэж, хариуцлагын асуудал яригдах байх.
Ослын улмаас шатсан 28 машиныг зөөвөрлөнө. Урьдчилсан байдлаар 62 өрхийн 178 иргэн ослын улмаас эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон гэх судалгааг гаргаад байна.
Зочид буудалд 11 өрхийн иргэд байна. Ямар ч байсан осолд хохирон иргэдийг цаашид хаана, яаж байршуулах вэ гэдгийг Нийслэлийн онцгой комисс, шуурхай штаб хэрхэн хийх талаар судалгаанууд хийж байна.” гэлээ.
Сэтгэгдэл ( 11 )
Энэ Сугар гэж бялдага бацаан суганы үс шаачихсан эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр энэ одоо бас юу вэ?
дарга бол ярихдаа мундаг юмаа
манай автобусны жолооч нар уран болхоороо арай гэж эрэгдэг тойрогшдээ дарга нарт хамаагүй байхаа
энэ олон байрны дор байх грашын авт зогсоолын аюулгүй байдал ямар байдаг бол шалгах хэрэгтэй оршин суугчид ч анхаарах хэрэгтэй шүү
Камераас харахад, Хальтиргаа хамаагүй ээ, том машин аажуухан орж ирж эргэсэн, тэр эргэлтэн дээр хурдан явах ямар ч боломжгүй арайхийж багтаж эргэх гэж ядаж байгаа юм чинь, эргэхдээ нэгдүгээр зам дээр зогсож байсан жижиг машиныг арааараа шүргээд түлхчихсэн харагдана, тэгэхэд харин газ алдагдах уу даа
Цас мөсөөр бүрэн цэвэрлэж бодис цацаж амжихгүй байгаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хотын дарга энэ их ажлыг хотоос холдуулж өөрөө ард нь цэвэр үлдэгчид
тэр жижиг машины жолооч согтуу байсандаа хайран сайхан залуус амь үрэгдлээ ОБЕГ удирдлага муу байнашүү сургалт муу удирдлагыг солио мэдлэг боловсролтой болзошгүй аюулаас сэргийлж чададаг хүнээр соль тэрнээс гай зовлон хэлж ирэх биш хийсж ирдэг юм гээд сууж болохгүйшдээ дэлбэрлэлтийн долгионоор шидэгдсэн байна би буруугүй гээд сууж болохгүй байхаа айлуудын орон сууан дор байгаа бүх гуанн ресторан газ хийгээр ажилдагшүү ямарч хамгаалалтгүй том газ оруулжил байдагшдээ дэлгүүрэл ажилж болно хууль гаргаач эрхэм ерөнхийлөгчөө ард олноо хамгаалсан тэрнээс хувийн эд хөрөнгөнд халдаж болохгүй гээд суу
Дүнжингаравын уулзвар том оврын машин эргэхэд нарийдсан эргэлттэй уулзвар. эргэлтийн радиусыг томсгох хэрэгтэй, давхар эргэдэг новшнууд гай болсон.
хальтиргаанаас болоогүй том машины харанхуй бүс рүү орж, давхар эргэсэн суудлын машины буруу
Хуулийн байгууллагууд төрийн буруутай үйлдлийг нуун дарагдуулсан шийдвэр гаргахгүй байна гэдэгт итгэж бна. Өнөөдрийн нуусан балаг маргааш бүр том балаг болно гэдгийг анхаараарай
ХОТЫН ДАРГА ХААЧСАН ВЭ ӨДИЙД ОЛОН ЮМ ЯРИАД ЗОГСОЖ БАЙМААР АВТОБУСНЫ АССУДЛААС БОЛОД ИЧЭЭД ХАРАГДАХГҮЙ БОЛСОН УУ ХӨДӨӨ МАЛДАА ЯВСАН УУ