ЭСРЭГ БАЙР СУУРЬ | "Дашваанжил" ХХК БУРУУТАЙ, БУРУУГҮЙ

2024 оны 01 сарын 25

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн Авто замын уулзварт өчигдөр /2024.01.24/ гарсан гал түймрийн буруутныг олох ажил олон нийтийн анхаарлын төвд байна. Осол байгалийн шингэрүүлсэн хий буюу газ тээвэрлэж явсан автомашин суудлын автомашинтай мөргөлдсөнөөр тухайн осол гарсан байдаг. Одоогоор том оврын автомашины жолоочийг баривчилсан бөгөөд Nissan patrol автомашины жолоочийг сэжигтнээр баривчлах шүүхийн зөвшөөрөл авахаар саналыг шүүхэд хүргүүлээд буй.

Ямартай ч газ тээвэрлэж явсан автомашин нь зөвшөөрөлгүй байсан гэх асуудал сөхөгдөж байна. Үүнд өнөөдөр /2024.01.25/ талууд дараах байр суурийг илэрхийллээ.


ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Шатсан автомашины хохирлын асуудлыг хэлэлцсэн. Ер нь буруутай этгээдээр төлүүлбэл “Дашваанжил” ХХК-ийн эзэмшилд байгаа автомашин хөдөлгөөнд оролцох явцдаа эрсдэл учруулсан байж болзошгүй гэдэг дээр хууль хяналтын байгууллага ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны дараа буруутай этгээдээр төлүүлэх асуудал тодорхой болно.

Энэ автомашин НИТХ-ын тогтоолоор баталсан дүрэм журмыг зөрчиж, зөвшөөрөлгүйгээр хөдөлгөөнд оролцсон гэдэг асуудал эхний байдлаар тавигдсан." гэв.

Түүнчлэн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ослын хор уршгийг арилгах зорилгоор гал түймэрт амь насаа алдсан алба хаагчдын ар гэрт хуульд заасан нөхөн олговор олгох, осолд өртсөн 207 дугаар байрыг сэргээн засварлах хүртэл тус байрны  өрхийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, энэ оны есдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд байр түрээслэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Засгийн газрын нөөц сангаас гаргасан хөрөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж, буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

"Дашваанжил" ХХК-ийн төлөөлөл: 2019 онд Шадар сайдын гаргасан тушаалын дагуу аюултай ачаа тээвэрлэх заасан маршрут байдаг. Энэ тогтоосон маршрутын дагуу стандартын шаардлага хангасан машинаар, заасан цагт хийн түлшийг тээвэрлээд явж байсан. Авто цистерн нь 2024 оны нэгдүгээр сард шинэ авсан машин байгаа юм. Энэ автомашин нь хот дотор биш хот хооронд тээвэр хийдэг машин юм. Хот дотор тээвэр хийдэг автомашин нь зөвшөөрлийн хуудаснууд авдаг.

Энэ нь хот хооронд буюу Замын-Үүд рүү тээвэр хийсэн, заасан маршрутын дагуу хотыг нэвтэрч гарч байсан тээврийн хэрэгсэл байгаа юм. Том оврын тээврийн хэрэгсэл нь заасан замаар 22:00 цагаас хойш явах ёстой учраас бид жолооч нараа амраагаад, орон нутгийн тээврээ хийдэг.

60 тонн хийг ачих автомашин Монгол Улсад болон бусад оронд байдаггүй. Сая манай явж байсан автомашин нь 15.7 тонн ачаатай явж байсан.

Манай компанийн зүгээс мэргэшсэн өмгөөлөгч, эрдэмтдийн баг ажиллуулж, осол аваар гарч, хүний амь нас хохирч, их хэмжээний хохирол учирсныг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоолгож иргэд, аж ахуйн нэгжийг хохиролгүй болгох ажлыг хуулийн хүрээнд бүх талын боломж бололцоогоо дайчлан ажиллахаа илэрхийлж байна. ” гэв.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(68.146.199.167) 2024 оны 01 сарын 29

Dashvaanjil gal garax undes bolson. 2 jolooch gai bolson. Ariunbuyan uuruu medleg chadvar setgelgui uchraas 3 ami ashiggui xii zolidon

0  |  0
S(59.153.113.232) 2024 оны 01 сарын 26

SEKSEER UILCHLI80955877

0  |  0
Зочин(202.126.88.126) 2024 оны 01 сарын 26

ДАШВААНЖИЛ ТУЙЛЫН БУРУУТАЙ ЯАГААД ГЭВЭЛ ХОТ СУУРИН ГАЗАР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД 60-тнын ГАЗ ТЭЭВЭРЛЭН ГАРГАХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГЧ БАЙГАА ДАШВААНЖИЛ ЫН УДИРДЛАГУУД ТҮМЭН БУРУУТАЙ

0  |  0
зочин(43.228.130.188) 2024 оны 01 сарын 25

энэ том хотод Хотын зах руу явж колонк олж шатахуунаа авах гэж үү. ГАЗ бол дэлбэрдэг нь ойлгомжтой дэлхий дээр болон АНУ-н кино дээр дэлбэрдэг бүх зүйл зөвхөн ГАЗ-ын станц ГАЗ-ын тээвэр, Орос, Солонгос, АНУ, Англи, япон бүх оронд ГАЗ-ын дэлбэрсэн гарч бичигдэж байдаг_ харин Монголд шатахууны колонк бий болоод 100 жил болоход колонк дэлбэрсэн түүх байхгүй, иймд зөвхөн ГААЗ-ын түгээх асуудлыг журамлаж шалгавал таарна…

1  |  0
мгл(103.9.90.130) 2024 оны 01 сарын 25

dashbaanjil buruutai jolooch bas buruutai

0  |  0
Top