Шүүх "Nissan Patrol"-ын жолоочийг баривчилсаныг хүчинтэйд тооцов

2024 оны 01 сарын 26

Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн Авто замын уулзварт гарсан осолтой холбоотой сэжигтнийг баривчилгааны тухай шүүхийн шийдвэрийн талаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбатын бичсэн тоймыг хүргэе.


СЭЖИГТНИЙГ ХУУЛЬД ЗААСАН ҮНДЭСЛЭЛЭЭР БАРИВЧИЛСАНЫГ ХҮЧИНТЭЙД ТООЦОВ

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Шийдвэрийн дугаар: 2024.01.25 №88 Шз

Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон

Процессын тойм: №02, 2024.01.26

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

”Тээврийн Прокурорын газраас 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сэжигтэн М-ийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан тухай мөрдөгчийн тогтоолыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянаж үзэхэд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж болно гэх үндэслэлд нийцсэн байх тул сэжигтэн М-г 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 цаг 45 минутаас эхлэн сэжигтнээр баривчлсаныг хүчинтэйд тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хойшлуулшгүй тохиолдол гэж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгааг ойлгоно гэж хуульчилсан байдаг.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (98.223.157.136) 2024 оны 01 сарын 27

Элбэгдоржийн хүү гээ биз дээ

0  |  0
Зочин (98.223.157.136) 2024 оны 02 сарын 01

Элбэгдоржийн хүү гээ биз дээ

1  |  0
zochin(87.214.24.143) 2024 оны 01 сарын 27

1 sariin 24 nii 1.05 minutad garsan osol shuu zov bich

0  |  0
S(103.212.116.242) 2024 оны 01 сарын 26

AX NRTAI80955877

0  |  0
зочин(66.181.189.166) 2024 оны 01 сарын 26

прокурорын газраас хүчингүй болгох гэдэг сонин л байна өчнөөн олон хүний амьнастай холбоотой асуудал шалгаж байна гэж ойлгохгүй байна уу

0  |  0
S(59.153.113.232) 2024 оны 01 сарын 26

SADAR S80955877UILCHLI

0  |  0
Зочин(202.126.88.126) 2024 оны 01 сарын 26

Элбэгдорж гэнэ үү битгий тэнэгтэйрэй хөөөөөө

0  |  1
zochin(202.179.21.203) 2024 оны 01 сарын 26

zov zov

2  |  0
Зочин(59.153.113.148) 2024 оны 01 сарын 26

Бхяамных гээд гаргаад авчиж магадгүй тэр шөнө тэнэж явсны гайгаар өчнөөн айл хохирлоошд

1  |  0
S(59.153.113.232) 2024 оны 01 сарын 26

S DYYDLGN80955877

0  |  0
Зочин(59.153.114.106) 2024 оны 01 сарын 26

Юун яасан Элбэгдорж вэ..кк

0  |  1
Чухаг(103.57.94.124) 2024 оны 01 сарын 26

Элбэгдорж дор нь гаргаад авчихнаа, шүүх гарт нь байгаа юм чинь

2  |  0
Top