Цэвэрлэгээнээс гарсан 509 тонн хар цасыг ачиж тээвэрлэлээ

2024 оны 01 сарын 26

Yийслэлийн хэмжээнд 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 25 байгууллагын 591 албан хаагч тусгай зориулалтын 100 машин техниктэйгээр зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг гүйцэтгэж, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллалаа. Энэ хүрээнд авто замын цасыг хусаж, халтиргаа үүсэх эрсдэлтэй авто зам болон гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 63 тонн бодис, 46 тонн давс цацан, цэвэрлэгээнээс гарсан 509 тонн хар цасыг ачиж тээвэрлэв.

Мөн дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 4267 аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50 метр талбайн цас мөсийг цэвэрлэсэн байна.

 

Эх сурвалж: Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top