"Канвон 2024" биатлоны баг тамирчид нутаг буцаж, гүйлтийн цанын тэмцээн өнөөдөр эхэллээ

2024 оны 01 сарын 29

БНСУ-ын Канвон мужид Залуучуудын өвлийн IV олимпын наадам 10 дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар биатлон, бобслей, люж, тэшүүр, скелетон, уулын цанын тэмцээнүүд дуусаад байгаа бол уран гулгалт, гүйлтийн цана, сноуборд, кёрлинг, цанын фрийстайл, хоккейн спортын тамирчид Канвон мужид хүрэлцэн ирж, өрсөлдөөн эхэллээ.

"Лозанн 2020" залуучуудын олимпод Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн нарын хоёр тамирчинтай оролцож байсан биатлоны баг "Канвон 2024" залуучуудын олимпын наадамд 3 эрэгтэй, 3 эмэгтэй нийт 6 тамирчинтай оролцсон юм.Биатлоны тэмцээн нээлтийн ёслолын маргааш буюу нэгдүгээр сарын 20-ны өдөр эхэлж 1 дүгээр сарын 24-ны өдөр өндөрлөснөөр манай баг тамирчид ийнхүү нутаг буцаж байна.

Баг тамирчид хоёрдугаар сараас эхлэн Олон улсын биатлоны холбооноос зохион байгуулдаг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн цомын тэмцээнүүдэд оролцоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top