Замын хөдөлгөөнд саад учруулсан жолоочид хариуцлага тооцлоо

2024 оны 01 сарын 30

Олон нийтийн цахим орчинд 2024 оны 01 дүгээр сарын 28- ны өдөр  тавигдсан СХД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22-ийн товчоо явах замд “Зам хашаад байна” гэсэн мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахад Shaanxi-x3000 маркийн том оврын ачааны автомашины жолооч нь:

-Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцох маршрутын зөвшөөрөлгүй;

-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. гэсэн заалтыг зөрчиж бусдын хөдөлгөөнийг саатуулсан;

-Ачааны автомашин, автобусны ар талд түүний овор хэмжээг тодотгох, үзэгдэлтийг сайжруулах зорилгоор гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсхүл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулсан байвал зохино зэрэг заалтыг тус тус зөрчсөн үндэслэл тогтоогдсон.

Дээрх зөрчилд Зөрчлийн хуулийн 14.7.33 дэх хэсэгт зааснаар 10.000, 14.5.17 дах хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр зөрчил тус бүрд шийтгэл оногдуулж хариуцлага тооцлоо.

Хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино уу.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.212.119.145) 2024 оны 01 сарын 31

Ийм хачин заваан юмнуудыг сайн шийтгээч ээ. Юу гэсэн үг вэ. Эрүүл хүн мөн үү.

0  |  0
1(66.181.160.48) 2024 оны 01 сарын 30

Олон нийтийн сүлжээгээр ажлаа хийж хууль хүртэл баталдаг манай улс гэцүү

0  |  0
Зочин(66.181.190.108) 2024 оны 02 сарын 01

Олигтойхон торгоод, жолоодох эрхийг хасахгүй яасан юм бэ. Ийм оркуудаас болж л аюул осол гарч бна ш дээ.

5  |  0
Зочин(203.91.115.52) 2024 оны 02 сарын 02

Шударга биш байна Жолоодох эрхийг 1 жил цаашилбал олон жилээр хасах ёстой тэгэж байж л дүрэм журам хууль биелэгдэх ёстой

5  |  0
zochin(66.181.179.191) 2024 оны 01 сарын 30

ukhaan , ukhamsar suukhgfui pizda yumaa , benzin teej yawaa , sayakhan yu bolsnyg boddogguiee , pizda gej

0  |  0
ооо(202.72.245.121) 2024 оны 01 сарын 31

Уран бүтээлч хэмээх хөөрүү залуус энэ сэдвэрр баахан хуурмаг дүртэй кино хийх байх

1  |  1
Top