“Катаиб Хезболла” хөдөлгөөн АНУ-ын цэргийн бааз руу цохилт хийхэд бэлэн гэв

2024 оны 02 сарын 01

“Катаиб Хезболла” хөдөлгөөн АНУ гурван цэргийн алба хаагчийнхаа амийг нэхэж цохилт хийвэл хариуд нь Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн аль ч бааз руу цохилт хийхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ.

Иордан дахь АНУ-ын цэргийн бааз руу халдлага үйлдсэний улмаас гурван цэргийн алба хаагч амиа алдаж, 40 хүн шархадсан юм. АНУ-ын зүгээс Иорданы цэргийн бааз дахь халдлагыг урьдчилан төлөвлөсөн байсан гэж үзэж, “Иракийн исламын эсэргүүцэл” байгууллагыг буруутгаж буй. “Катаиб Хезболла” хөдөлгөөн нь тус байгууллагын бүрэлдэхүүнд ордог.

Уг хөдөлгөөний төлөөлөгч “Бид АНУ өшөө авах юм бол хариу цохилтыг хэзээ ч хийхэд бэлэн байна. Мэдэгдээгүй холын зайн зэвсэг бидэнд бий” гэж онцолсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top