ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины "Fox News" сувгийн хөтлөгч асан Такер Карлсонтой хоёр цаг гаруйн хугацаанд хийсэн ярилцлага анхаарал татсан. Түүний ярилцлагаас "The Telegraph" дараах зүйлсийг онцолжээ.
Шоронд байгаа америк сэтгүүлчийг солилцоно
Такер Карлсон Путинаас хамгийн эхэнд ОХУ-ын шоронд нэг жил хоригдож буй америк сэтгүүлч Эван Гершковичийн тухай асуужээ. Путин түүнийг суллахад нээлттэй гэдгээ илэрхийлсэн байна. Ингэхдээ Чеченийн тэрс үзэлтнийг хөнөөсөн хэргээр бүх насаар хорих ял эдэлж буй Вадим Красиковыг дурдаад, хоригдол солилцоо хийхэд нээлттэй гэжээ. Эван 2023 оны гуравдугаар сараас хойш Оросын алдарт Лефортово шоронд хоригдож байгаа бөгөөд дэлхий ертөнцөөс бүрэн тасарсан гэхэд болно. Тэрбээр өдрийн 90 хувийг жижиг өрөөнд өнгөрөөдөг.
Дэлхийн гуравдугаар дайн дэгдэх эрсдэлтэй
Путин "АНУ цэргүүдээ Украинд байрлуулбал Дэлхийн гуравдугаар дайн дэгдэх эрсдэлтэй" гэв. Тэрбээр "АНУ дотоодын асуудалдаа илүү их анхаарал хандуулах ёстой. Танайд өөр хийх сайн үйлс байхгүй гэж үү? Танай хил дээр шилжилт хөдөлгөөний асуудал байна. 33 их наяд гаруй ам.долларын өрийн асуудал чинь байна" гэжээ.
Илон Маскийг зогсоох боломжгүй
Путины хэлсэн дараагийн онцлох эшлэл бол "Илон Маскийг зогсоох боломжгүй" гэдэг үг байлаа. Тэрбээр үргэлжилсэн түүхийн лекцийнхээ дараа хүн төрөлхтөний ирээдүйн талаар ярьж эхэлжээ. Карлсон түүнээс "Хиймэл оюун ухаант гүрэн хэзээ бий болох вэ?" гэж асуухад Путин өөрийгөө шинжээч биш гэдгийг онцлоод, Илон Маскт бодсон зүйл байгаа байх гэв. "Хүн төрөлхтөн генетик судлаачдын улмаас олон аюул заналхийлэлтэй тулгараад буй. Ер бусын супер хүнийг бүтээх боломжтой болчихлоо. Ямар нэг чиглэлээр мэргэшсэн хүн шүү дээ. Генетикийн хувьд инженерчлэгдсэн тамирчин, эрдэмтэн, цэргийн хүн. Илон Маск хэдийнээ хүний тархинд чип суулгасан гээд мэдээлээд буй. Илон Маскийг зогсоох арга үгүй. Тэр боломжтой гэж харсан бүхнээ хийнэ. Эдгээрийг зохицуулахын тулд олон улсын хэмжээний гэрээ хэлэлцээр шаардлагатай" гэж Путин хэлжээ.
АНУ буруутай
Дараа нь Путин "Хойд урсгал" хийн хоолойн хорлон сүйтгэх ажиллагааны ард АНУ-ын Тагнуулын төв газар байгаа гэж хэлэв. Хийн хоолойн дэлбэрэлтэд эхлээд ОХУ-ыг, дараа нь Украиныг дэмжигч бүлэглэлийг буруутгасан. Карлсон ярилцлагынхаа үеэр энэ талаар асуухад "Гарцаагүй та биз дээ" гэж Путин хариулжээ. Харин Карлсон "Би тэр өдөр завгүй байсан" гэж хошигносон байна. Путин түүнийг залуудаа АНУ-ын тагнуулын байгууллагад элсэх гээд бүтэлгүйтсэн гэж хошигножээ. "Миний ойлгож байгаагаар таны нэгдэхийг хүссэн байгууллага биз дээ. Тэд чамайг хүлээж аваагүйд бид бурханд талархах ёстой" гэж Путин хэлсэн байна.
Дайн үргэлжилж байгаад Борис Жонсон буруутай
ОХУ-ын Ерөнхийлөгч "Украин дахь дайн үргэлжилсээр байгаагийн нэг шалтгаан бол Борис Жонсон" гэж хэлжээ. Тэрбээр "2022 оны хавар Туркийн туслалцаатай байгуулсан энхийн хэлэлцээрийг Борис Жонсон сүйтгэсэн. Украиныг энхийн хэлэлцээнд оролцоход Их Британийн Ерөнхий сайд асан тэрбээр Байдены засаг захиргааг төлөөлж саад болсон" гэжээ.
АНУ-ын сэтгүүлчид ярилцлага өгсөн зорилго
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын сэтгүүлч Такер Карлсонд өгсөн ярилцлага нь АНУ-ын эрх баригчдад бус, харин өрнөдийн өргөн олон нийтэд зориулсан байсан гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ. Ярилцага гарснаас хойш нэг хоногт зөвхөн Х сүлжээнд хандалтын тоо 150 саяыг давжээ. Гэхдээ хандалт ийм өндөр байгаа нь Оросыг дэмжиж байгааг илэрхийлсэн тоо биш гэж Кремль онцолсон байна. Хамгийн гол нь Оросын төрийн тэргүүний дуу хоолойг хүргэх явдал юм. Хэрвээ түүнийг сонсвол олон хүн түүний зөв эсэх талаар эргэцүүлэн бодно. Ядаж бодож эхэлнэ хэмээн Песков ярьжээ.
Өрнөдийнхөн дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг эзэмшдэг тул мэдээллийн дайнд АНУ-ыг сөрөхөд хүнд. Тиймээс Такер Карлсонд ярилцлага өгснөөр Москвагийн байр суурийг хүмүүст хүргэх сайхан боломж байсан юм гэж Песков тодруулсан байна.
Сэтгэгдэл ( 7 )
Өрнөдийнхөн хэт туйлширч, Оросын эсрэг зогсож, дэлхийн эдийн засаг, бүс нутгыг өөрсдийн мэдэлд авах оролдлого хийж, дайныг санхүүжүүлж байгаа нь, яваандаа дэлхийн 3-р дайн гаргах эсвэл , өрнөдийн орнууд, улс төрийн байдал нь бүгд хурцадмал байдалд орохын дохио. Би олон улсын байдлыг тийм сайн мэдэхгүй ч гэлээ, тэр улс орнуудын ард түмэн, дайныг дэмжсэн хэнээрхлийг зүгээр хараад,дэмжээд байх нь юу л бол... Харин ч хөгжингүй орнууд руу чиглэсэн цагаачлалын бодлого яваандаа тэр орнуудын дотоодод самуун дэгдэхийн дохио. Аль ч улс оронд үндэсний гэх зүйл үгүй болно. Манайд л арай өөр...
Ukeran hyn adgiin shaarnuud delhiigees archij havval taarna.Oroisoor yaridag Ukeran hymyysee amidaar ni shataaj baisan Orosuudiig zodoj shataaj aldag baisan PASHISTUUD ustagval taarna .
Ene durak amid bgaamuu
Путлер жэнко 2 л буруугүй. Бусад нь буруутай
Энэ ярилцлагыг дэлхийд маш олон хүмүүс үзсэн байдаг.Манай олон улсын тоймчид дэлхий том нөлөө бүхий хүмүүс өнөөдөр юу гэж хэлснийг дүрээр харуулж ,монгол орчуулгыг гаргаж тавих ёстой. \n Томчуудын урдуур өөрсдөө орж ярих нь инээдэмтэй харагддаг.Тэр орчуулгаас хүмүүс өөрсдөө дүгнэлтээ хийх эрхтэй.
2014 оны үед санаж байна одессын хотын үйлдвэрчнийн эвлэлийн ажилчдыг офисс-д нь шатаадаг украйин фашистуудын тухай харин ч ярсангүй шүү, өнгийн хувьсгал майдан гэж, хэн зохион байгуулдаг хаанаас санхүүждэг талаар бид сайн мэдлээ
Өөрөө ямар ч буруугүй аан