“Парис 2024” Олимпын медалийн эх бүтээлийг танилцууллаа

2024 оны 02 сарын 15

Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл, зуны XXXIII Олимпын наадам ирэх 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо зохиогдох билээ.

“Парис 2024” Олимпын шилдэг тамирчдын амжилтын баталгаа болох медалийн эх бүтээлийг зохион байгуулах хорооноос танилцууллаа.

Олон улсын олимпын хорооны зөвлөмжийн дагуу медалийн нүүрэн талд Грекийн ялалтын бурхан Никэ болон "Афин 1896" анхдугаар Олимпын наадам өрнөсөн Панатинаикос цэнгэлдэх хүрээлэнг дүрсэлснээс гадна Парис хотын бэлгэ тэмдэг Эйфелийн цамхгийн дүрсийг багтаажээ. Харин ард талд нь 1887-1889 онд Эйфелийн цамхгийг сэргээн засварлах үед гарсан төмөр хэлтэрхий хэсгүүдээр эх газар дахь Франц улсыг санагдуулах зургаан өнцөгтийг урласан байна.

“Парис 2024” Олимп болон Паралимпын медалийн хэмжээ нь 9.2 мм зузаан, 85 мм диаметртэй байх ба медаль тус бүр Эйфелийн цамхгийн 18 г төмөр агуулах бөгөөд алтан медаль 529 г /цэвэр алт 6 г/, мөнгөн медаль 525 г, хүрэл медаль 455 г жинтэйгээр нийт 5084 ширхэг хийгдэх аж.Энэ удаагийн наадмын медалийн загварыг 240 гаруй жилийн түүхтэй Францын гоёл чимэглэлийн Чаумет /Chaumet/ брэнд хамтран бүтээсэн бөгөөд нарны туяа болон гэрлийн тусгал медалийг түлхүү чамин харагдуулна хэмээн онцоллоо.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(59.153.113.180) 2024 оны 02 сарын 15

chaumet bishee , chome

0  |  0
zochin(59.153.113.180) 2024 оны 02 сарын 15

chaumet bishee , chome

0  |  0
Top